Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын мэдээллийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал

ikon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN

Ойрын хэдэн жилдээ Мэдээллийн технологи (МТ)-ийн зах зээлийн төлөвийг тодорхойлох хамгийн гол хүчин зүйл Digital Transformation буюу Цахим хувьсгал юм.

Цахим хувьсгал дэлхий дахинаа 2020 он хүртэл эрчимтэй үргэлжлэх нь нэгэнт тодорхой болов. Магадгүй 2020 он гэхэд нийт бизнесийн байгууллагын 70%, 2025 он гэхэд 90% нь цахим хувьсгалд нэгдэж, шинэ эринд хөл нийлүүлэн ажиллаж эхлэхийг экспертүүд мэдээлж байна. Товчхондоо Цахим хувьсгал гэдэг нь бизнесийн стратеги, бодлого төлөвлөлт, үйл ажиллагааг технологийн 4 гол чиг хандлагатай (Клауд, Ухаалаг утас, Нийгмийн сүлжээ системүүд, Их өгөгдөл) нягт уялдуулан хийхийг хэлнэ.

Хамгийн наад зах нь та дээрх 4 гол хүчин зүйлийг ашиглан өөрсдийн хэрэглэгч, үйлчлүүлэгчээ илүү мэдрэх, тэдэнд илүү ойр байх боломж бүрдэх юм. Таны шинэ цагийн хэрэглэгч, ажилтнууд тань ухаалаг утсаар зэвсэглэсэн, байнгын онлайн холболттой, нийгмийн ямар нэг сүлжээний идэвхтэй хэрэглэгч байх нь ойлгомжтой. Олон улсад аливаа шинэ бизнесийн санал санаачилга, ажил хэргийг эхлэхдээ “Mobile First”, “Клауд First” гэсэн зарчмыг стратеги томьёололдоо онцгойлон баримталдаг болжээ. Энэ нь ухаалаг утас гэсэн нэгэн шинэ суваг руу нэгдсэн нэг төвөөс (Клауд буюу төвлөрсөн асар том мэдээллийн дэд бүтэц) бизнесийн үйл ажиллагааг удирдан хүргэх тухай хэлэлцэж буй хэрэг юм.

Монголчууд биднийг ч энэ хувьсгал мөн дайран өнгөрөх нь мэдээж. Тэгэхээр бид үүнд бэлэн үү гэдэг асуулт тулгарч байна. Бид хэзээнээс үүнийг эрчимтэй хэрэгжүүлэн, үр шимийг нь хүртэн өрсөлдөх чадвараа дээшлүүлж чадах вэ гэдэгт асуудлын гол нь байна. Дээр дурдсанчлан 2020 он гэхэд Монголын нийт бизнесийн байгууллагын 50 хүртэлх хувь, цаашлаад 2025 он гэхэд 80 хүртэлх хувь нь ямар нэг хэмжээгээр цахим хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхлэх болов уу хэмээн бид таамаглаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай орны хувьд 4 үндсэн технологийн чиглэл харилцан адилгүй хөгжлийн болон хэрэглээний түвшинд байна.

Жишээ нь байгууллагуудын тухайд Сloud технологийн бүтээгдэхүүн үйлчилгээнд маш бага хамрагдсан байдалтай байна. Нийт бизнесийн байгууллагын 5 хүрэхгүй хувь нь Клауд технологийн хамгийн энгийн бүтээгдэхүүн үйлчилгээг, тухайлбал Microsoft-ийн Office 365 зэргийг хэрэглэж эхлэх төдий байгаа ба бусад гол шийдэл үйлчилгээнд хамрагдаж эхлээгүй байна. Өнөөдөр Клауд технологийн үйлчилгээг бүрэн утгаар нь үзүүлэх дотоодын компаниуд алга гэж хэлж болно. Клауд үйлчилгээ үзүүлэгч Amazon, Google, Microsoft, Oracle, Alibaba зэрэг гадны томоохон компаниудын хувьд Монголын харьцангуй жижиг зах зээлийг зорин сонирхох нь ач холбогдол бага байгаатай холбоотой бизээ. Эдгээрээс дутахгүй бас нэг гол шалтгаан нь хэрэглэгч байгууллагуудын зүгээс энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний үр ашгийг төдийлөн мэдэрч эхлээгүй байгаатай холбоотой.

Харин Клауд технологитой харьцуулбал манай оронд ухаалаг утасны хэрэглээ болон нийгмийн сүлжээ системд холбогдсон байдал илүү сайн байна. Энэ нь хэрэглээ талдаа сайн хөгжиж буй ч дотоодын нийгмийн сүлжээний систем байхгүй, гадны томоохон системийн албан ёсны төлөөлөл мөн байхгүй байгаа нь бизнес үр шимийг нь бүрэн хүртэх боломжийг хязгаарлаж байна.

Их өгөгдлийн хувьд манай оронд тоон мэдээллийн бааз суурь эхлэлийн шатандаа байна. Банк санхүү, зарим нэг томоохон уул уурхайн компаниуд, төрийн байгууллагуудыг эс тооцвол ихэнх байгууллагууд дөнгөж санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн систем төдийхнөөр зөөлөн дэд бүтэц болох програм хангамжийг нэвтрүүлэн хэрэглэж байгаа нь тоон мэдээллийн бааз суурь тааруухан байхад нөлөөлж байна. Нөгөө талаас дээр дурдсан дотоодын нийгмийн сүлжээ байхгүй байгаа нь хувь хүмүүсийн нэгдсэн идэвхтэй мэдээллийн суурь сан үүсгэх боломжийг алга болгож буй гол хүчин зүйл юм.

Өөрөөр хэлбэл, Монголчуудын бүхий л хувийн мэдээлэл хаа нэгтээ гадны систем дээр түүх болон үлдсээр байна. Энэхүү өгөгдлийг бизнест ашиглахболомж нь тухайн гадны системийг хөгжүүлэгчдийн зүгээс Монголд хэрхэн хандахаас бүх зүйл хамаарахаар байгаа нь тодорхой. Мөн юмсын интернэт буюу IoT дөнгөж эхний шатандаа лявж байгаа зэрэг нь мэдээллийн хангалттай их өгөгдөл бүрдэхэд дөнгөж эхлэл төдий гэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Гэхдээ энэ байдал тун удалгүй арилах ба 2020 он гэхэд мэдээллийн хангалттай суурь баазууд бүрдэж эхлэхээр байна. Иймээс, одооноос байгууллага бүр өөрсдийн бодлого, чиглэлдээ мэдээллийг боловсруулах, үр дүнтэй ашиглах, түгээх стратегийг шингээж байх нь чухал байна.

МОНГОЛЫН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ

Бид 2010 он хүртэл хатуу дэд бүтцийг сайн хөгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл улс даяар шилэн кабел татаж, үүрэн холбооны операторууд сүлжээний өргөжилт, 3G, 4G- системүүдийг нэвтрүүлэн, гар утасны хэрэглээ эрс нэмэгдэж, ер нь МТ-ийндэд бүтэц, техникийн дэд бүтэц талаасаа 2000-2010 оны хооронд нэлээд сайн бэхэжжээ. Үүнтэй зэрэгцээд 2010 оноос хойш зөөлөн дэд бүтэц буюу програм хангамжийн хэрэглээ нэлээд идэвхжиж эхэлсэн.

Өнөө цагт цогц ERP системийг сонирхдог байгууллагын тоо харьцангуй өсөж, энэ чиглэлийн дотоодын бүтээгдэхүүнүүд тухайлбал манай GreenERP 7 дахь жилдээ зах зээлд багагүй хэрэглэгчидтэй болж амжилттай хөгжиж байна.

Мөн төрөөс томоохон системүүдийг дэмжин нэвтрүүлсэн байгаа. Улсын секторын 50 гаруй газар, агентлаг өөрсдийн дотоод системтэй, иргэд аж ахуйн нэгжүүдэд зориулсан онлайн хувилбаруудтай болсон байна. Хэдийгээр 2010 оноос хойш програм хангамжийн хэрэглээ нэмэгдсэн ч цогц ERP систем ашигладаг компани цөөхөн хэвээр л байна. Дэлхийн хөгжлийг харвал Цахим хувьсгал руу орохоосоо өмнө эдгээр програмуудаа сайн ашигладаг болох нь том урьтал нөхцөл болдог аж. Энэхүү зөв дарааллаар хөгжихийн тулд 2020 он хүртэл Монголд програм хангамжийн хэрэглээгээ нэмэх үе шат явагдах шаардлагатай байна. Зөөлөн дэд бүтцээ ашиглаад сурчихвал дараа нь Цахим хувьсгал руу эрчимтэй орж, өргөжих боломжтой.

Ерөнхийд нь дүгнэж хэлбэл: Манай улсын мэдээллийн технологийн салбар нь эхлээд технологийн дэд бүтцийг байгуулахад анхаарсан, 2010 оноос програм хангамжийн хэрэглээ тал дээр анхаарлаа. Гэвч одоогоор цогцоор нь ERP ашигладаг байгууллагууд цөөн тоотой байна. Үндэсний компаниуд CRM, HRM системүүдийг нэвтрүүлж, түрүүчээсээ орчин үеийн шинэ хандлага руу орох нь эхлэл шатандаа л явж байна. 2020он гэхэд эдгээр системийг хэрэглэх хэрэглээ нь нэмэгдээд, 2025 он гэхэд технологийн цахим хувьсгалд бүрэн утгаараа нэгдсэн байхаар харагдаж байна.


САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТУЛГУУР ХҮЧИН ЗҮЙЛС

Манай улс мэдээллийн технологийг хэрэглэгч орон. Геополитикийн хувьд манай улс хоёр их гүрний дунд байдаг.

Хөрөнгө оруулалтаар МТ-ийн салбарыг дэмжээд МТ-ийн экспортлогч болж, програм хангамжаа хөгжүүлж, бүтээж эхэлбэл улс орныхил хязгаар хамаарахгүйгээр ДНБ-ээ өсгөх таатай боломж гарч ирнэ. Хүн ам цөөнтэй, боловсон хүчний дутагдалтай гэж яригддаг ч Израиль улс жилдээ 40 гаруй тэрбум долларын орлогыг МТ салбараасаа олдог, тус чиглэлийн гарааны бизнесийг дэмждэг. Израилийн хандлагыг харахад технологийн чиглэлийн академи, судалгааны багууд маш тодорхой хэдэн сэдэв дээр ажиллаад, аль 2000 оноос эхлээд хөгжүүлсэн судалгааны ажлууд нь 2015 онд хүчтэй гарааны бизнес болон гарчирсэн байдаг.

Эндээс юу харж болох вэ гэхээр тодорхой сэдвээр, тодорхой чиглэл рүү цөөхөн хүмүүсийн боломжийг илүү төвлөрүүлж ажиллах нь мэдлэгтэй боловсон хүчинтэй болох тулгуурыг бий болгож буй хэрэг Ай Ти Зоны хувьд технологийн тэргүүлэгч олон улсын түнш компаниудтайгаа харилцаагаа улам өргөжүүлэн, нягт хамтран ажиллахын хажуугаар, Монгол инженерүүдийнхээ гараар бүтсэн өөрийн гэсэн цөөн тооны бүтээгдэхүүн, үйлчилгээ рүү анхаарлаа төвлөрүүлэх стратегитай ажиллаж байна. Ингэхдээ бид дараах үндсэн хоёр зарчим баримтлахыг хичээж байна.

Нэгдүгээрт: Харилцагчиддаа илүү ойрбайж тэдний хэрэгцээг хангаж, мэдэрч ажиллахад төвлөрөх. Харилцагчаа хэдий чинээ сайн мэдэрч, хүсэл сонирхлыг нь ойлгож, ойр байж чадна, түүгээрээ бид амжилтаа баталгаажуулна.

Хоёрдугаарт: Харилцагчаа мэдрээд тэдэнд тохирсон үнэ цэнийг бий болгохын төлөө ажиллах юм. Ердөөсөө бидний ажиллах цэг бол харилцагчдынхаа үнэ цэнийг бүтээж, тэдний хэрэгцээг урьдчилан харахын төлөө байх ёстой. Түүнээс ямар нэгэн өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол дараагийн асуудал. Номер нэг асуудал бол харилцагчаа анхаарч, тэдний хэрэгцээг түрүүлж мэдэрч, үнэ цэнийг бий болгохын төлөө ажиллаж чадвал бид үргэлж зах зээлээ манлайлж чадна гэж харж байна.

Нийтлэл бичсэн: Ай Ти Зон компанийн Тэргүүн дэд захирал Б.Цээсүрэн