Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн рок хөгжмийн домог Билли Жоэл 68 насандаа гурав дахь хүүхдээ өлгийджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Америкийн рок хөгжмийн домог болсон хөгжимчин, дуучин Билли Жоэл өнгөрсөн Ням гарагт 3.2 кг жинтэй охинтой болсноо өчигдөр зарлажээ.

Рэми Энн Жоэл гэх нэртэй болсон охин нь Нью Йоркын их сургуулийн эмнэлэгт мэндэлсэн гэнэ.

68 настай Жоэл, 35 настай Алексис нар ийнхүү хоёр охинтой болж байна. Тэдний анхны охин одоо 2 настай Дэлла Роуз юм.

Харин домогт дуучны 31 настай том охин Алекса Рэй Жоэл нь эцэг нэгтэй дүүгээ төрөх үед дэргэд нь байлцсан байна.

Эх, хүүхдийн бие сайн байгааг тэд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press