Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монголын орчин үеийн түүхэн дэх ХАМГИЙН ХҮНД ГАРЗ ХОХИРЛУУД ...

Б.Дөлгөөн
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Архив, 2017.10.25

2017 оны аравдугаар сарын 21-нд Завхан аймгийн Отгонтэнгэр уулнаа авирсан 27 хүний 17 нь сураггүй болж тэднийг эрэн хайх ажиллагаа явагдаж 17 хүний цогцосыг бүгдийг олсон (2017.10.25 -ны 11:00 цагийн байдлаар) байна.  

Гурван сая хүн амтай улс нэг өдрийн дотор 17 иргэнээ зуурдаар алдана гэдэг маш том гарз хохирол. 

Тэгвэл Монголын орчин үеийн түүхэнд олуулаа амь насаа алдсан ямар осол, үйл явдал болж байсныг харвал дийлэнх нь агаарын тээврийн осол байна.

Мөн доор үзүүлснээс гадна зургаан хүн газар дээрээ амь насаа алдсан авто машин, автобусны осол хэд хэд гарч байжээ.  Түүнчлэн 2008 оны УИХ-ын сонгуулиар буюу зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 1-н шилжих шөнө Монголын ард түмэн нэг шалтгааны улмаас таван эрдэнэт хүнээ цаг бусаар нэг шөнийн дотор алдаж байсан түүхтэй билээ. 

Уулын ослоор өмнө нь хэд хэдэн хүн амь насаа алдаж байсан харамсалтай тохиолдлууд байдаг аж. 1961 онд Увс аймаг, Түргэний уул, Цагаан дэглийн оргилд авирсан 7 хүнтэй багийн гишүүн н.Яванхүү, 1984 онд Дуганхаданд авирсан н.Буянтогтох, 1994 онд Түргэний ууланд Цэрэннадмид, 2014.02.13-нд Алтай Таван Богд уулын Малчины оргилд авирсан Л.Болдбаатар, 2015 онд Алтай Таван Богд ууланд авирсан багийн 5 гишүүн осолдож амь насаа алдаж байжээ.