Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Стефэн Хокингийн 1966 онд хийсэн докторын ажлыг нээлттэй тарааж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нэрт физикч Стефэн Хокингийн залуудаа хийж гүйцэтгэсэн докторын ажлыг өчигдөр Кэмбрижийн их сургууль өөрийн сайтдаа нээлттэй байрлуулжээ.

Хокинг 1966 онд 24 насандаа “Properties of Expanding Universes” нэртэй бүтээлээ бичиж, орчлон ертөнцийн үүсэл гарлын тухай санаагаа дэвшүүлж байсан юм. Тэрээр хожим нь бүх амьдралынхаа туршид энэ сэдвээр ажилласан байна.

Даваа гарагт онлайн байрлуулсны дараа маш олон хүн Хокингийн докторын ажлыг татаж авахаар оролдож эхэлсэн тул Кэмбрижийн сайт ачааллаа даахгүй унасан юм. Одоо ч гэсэн энэ бүтээлийг татаж авахад маш хэцүү байна. Энэ холбоосоор та татах боломжтой байгаа.

Хокинг өөрийн бүтээлийг нийтэд ил тавьснаар дэлхийн олон хүнийг зөвхөн урдах замаа харж явах биш, тэнгэр огторгуйн зүгт харж, ертөнцийн үүслийг сонирхдог болгоно гэж үзэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Cambridge