Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Францын ерөнхийлөгчийг нохой нь ичээжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Саяхан Францын телевизээр тус улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон сайд нартайгаа Элисейн ордонд уулзаж байх үеэр ерөнхийлөгчийн нохой задгай зуух руу шээж байгаа бичлэгийг үзүүлжээ.

Лабрадор, Гриффон үүлдрийн эрлийз Немо хэмээх хар нохой зуух руу “морь харсан”-ыхаа дараа гурван сайдтай уулзаж суусан Макрон руу ойртон ирж байгаа нь үүнд бичигдсэн байна.

Сайд нарын нэг “Юун чимээ вэ гэж бодоод гайхлаа!” гэхэд ичиж нүүр нь улайсан Макрон “Тэр онцгой ховор зүйл хийчлээ” гэжээ.

Харин өөр нэг сайд “Дандаа ингэдэг үү?” гэж асуухад Макрон “Үгүй. Миний нохойны огт илэрч байгаагүй зан аашийг та нар хөдөлгөсөн бололтой” гэсэн байна.

Францын ерөнхийлөгч нар Элисейн ордонд “Тэргүүн Нохой” тэжээж ирсэн уламжлалтай. Өмнөх ерөнхийлөгчдийн нэг Никола Саркозигийн нохой ордны түүхэн эд зүйлсийг бохирдуулсны улмаас багагүй хөрөнгө мөнгөөр сэргээн засварлаж байсан гэгддэг.

 

Эх сурвалж: Mashable