Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмч нар орон даяар арваннэгдүгээр сарын 7-нд АЖИЛ ХАЯНА"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн байгууллагын ажилчид өнгөрсөн наймдугаар сараас хойш цалинг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж байгаа билээ. Тэд цалин нэмэгдүүлэх шийдвэр гарахаас нааш тэмцлийн үйл ажиллагааг зогсоохгүй гэдгээ илэрхийлж буй юм.

Тиймээс өнөөдөр 12:00-13:00 цагийн хооронд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын ҮЭ-ийн хороодууд бүх гишүүдийн хурлаа өөрсдийн ажлын байрандаа зарлан зохион байгууллаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаарх хэвлэлийн бага хурлын үеэр Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Мягмар "Яг одоо Монгол орон даяар бүх эмнэлгийн ажилчид хурлын танхимдаа ажил хаялтыг дэмжсэн эсэргүүцлийн цуглааныг хийж байна. 

Өнөөдөр бид цалин нэмээд өг гэж гуйгаагүй. Төрийн удирдлагууд өөрсдөө амлаж гарч ирсэн. Амлалтаа биелүүлэхгүй байна. Яг одоо 21 аймгийн эмч эмнэлгийн ажилчид бүгд ажил хаялтад нэгдэж байна гэсэн энгэрийн тэмдэг зүүсэн байна. 

Бид өнөөдөр цалингаа 5-10 хувь нэмэгдүүлэхээр, урамшуулал авахаар талбай дээр жагсаагүй.  Харин үндсэн цалингаа 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. 

Өнөөдөр 14:00 цагт улсын гурван талт хэлэлцээр эхэлнэ гэсэн мэдээллийг би саяхан авлаа. Гэхдээ эрүүл мэндийн салбарын ажилтнууд бид хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулахаас нааш тэмцэлээ зогсоохгүй гэдгээ өнөөдрийн цуглаанаараа эв нэгдлээ илэрхийлж байна.

Өнөөдөр 14:00 цагт хэрвээ тодорхой хариу санал өгөхгүй бол бид тэмцлээ зогсоохгүй. Бид тууштай тэмцэнэ" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хурлын орон нутгаас ирсэн төлөөлөгч н.Гүрсэд "Эмнэлгийн байгууллагууд орон даяар цалин хөлсөө нэмэгдүүлэх цуглаанд нэгдсэн байна. Манай Баянхонгор аймгийн бүх эмнэлгийн ажилтнууд нэгдэн цугласан байна гэсэн мэдээлэл саяхан авсан.

Өнөөдөр эмч нар маш хүнд нөхцөлд ажилладаг. Ийм хүнд нөхцөлд, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж буй эмч нарын цалин дэндүү бага байна.

Эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв юм шүү. Саяхан байгуулагдсан Засгийн газар үүн дээр яаралтай анхаараасай. Бидний тэмцэл амжилтанд хүрэх болтугай" гэж байлаа.

 "Хууль ёсны дагуу өнөөдөр ажил хаялт зарлах ёстой байсан. Гэвч зарим хүмүүсийн хариуцлагын асуудлаас болоод арваннэгдүгээр сарын 7-н хүртэл хойшлуулсан" талаар хурлын үеэр мэдээллээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Баян-Өлгий аймгийн ҮЭХ-ны дарга А.Кеншилик "Бид улс эх орны өмнө үүрэг, хариуцлага хүлээсэн. Бид улс эх орноо үймээн самуунд оруулах гэсэн сэтгэл зүрх бидэнд байхгүй. Энэ бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа. Бид бүгдийн тэмцэл үр дүнд хүрэх болтугай" гэв.

ШУУД ҮЗЭХ

https://www.facebook.com/iKonNews/videos/738672136318357/
https://www.facebook.com/iKonNews/videos/738672136318357/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!