2017/11/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.27₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
B32
УЛААНБААТАР
-5°
|
-16°
09:00
S44
-19°
10:00
S44
-19°
11:00
S44
-17°
12:00
S32
-16°
13:00
S44
-13°
14:00
S44
-12°
15:00
S44
-12°
16:00
S32
-13°
17:00
S44
-14°
18:00
S44
-16°
19:00
S44
-16°
20:00
S44
-16°

Tesla Хятадад үйлдвэрээ байгуулах тохиролцоонд хүрчээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 23
IKON.MN

Цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч АНУ-ын Tesla компани үйлдвэрээ Шанхай хотын эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулах тохиролцоонд хүрснийг The Wall Street Journal сэтгүүл компанийн эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Хятадад бизнес эрхлэхэд тавигддаг дотоодын компанитай хамтрах шаардлага энэ удаа үйлчлэхгүй, Tesla үйлдвэрээ бүрэн эзэмших гэнэ.

Саяхнаас Хятадын эрх баригчид гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг зарим шаардлагаа сулруулж эхэлсний үр дүнд ийм боломжийг Tesla эдэлж байгаа ажээ.

Гадаадын автомашин үйлдвэрлэгчдээс анх удаа ийм тохиролцоонд хүрсэн нь Tesla болж байгаа хэдий ч импортын 25 хувийн татвараас зайлсхийх аргагүй байгааг эх сурвалж мэдээлсэн байна.

Өнгөрсөн зургаадугаар сард компанийн төлөөлөгч Шанхай хотын захиргаатай үйлдвэр байгуулах талаар хэлэлцэж байгааг мэдээлсэн юм. Үүнийгээ тэд ихэнх үйлдвэрлэл нь АНУ-д явагддаг ч зарим зах зээлд зориулсан үйлдвэрийг тухайн нутагт нь байгуулахыг илүүд үзэж байгаагаар тайлбарлаж байв.

Хятад улс ч цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байгаа нь үүнд нөлөөлсөн бололтой. Өнгөрсөн сард Хятадын аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны дэд сайд Шин Гуобинь тус улс уламжлалт бензин, дизель хөдөлгүүртэй автомашинуудын үйлдвэрлэл, худалдааг хориглож эхлэх хугацааг судалж байгааг мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: The Verge

 

x