Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Хонгор: БЗД-ийн ИТХ-ын шийдвэрүүд хуурамч тамгаар баталгаажиж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БЗД-ийн ИТХ-ын үйл ажиллагаанд үүсээд буй нөхцөл байдлын талаар тус дүүргийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

БЗД-ийн тамга 2016 онд албан ёсоор хийгдсэн

БЗД-ийн хурлын төлөөлөгч  Г.Хонгор "БЗД-т засаглалын хямрал нүүрлэсэн байгааг хүн бүхэн мэдэж байгаа болов уу? Манай дүүргийн ИТХ хоёр тамгатай болчихоод байна. Нэг нь хууль ёсны дагуу хүчин төгөлдөр жинхэнэ тамга. Нөгөө тамга нь хүчин төгөлдөр бус. 

БЗД-ийн ИТХ-аас гаргасан шийдвэрүүд хуурамч тамгаар баталгаажиж байна. Энэ нь эргээд олон сөрөг үр дагаврыг үүсгэж байгаа.

Мөн аж ахуйн нэгж , иргэдэд ноцтой хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тамгатай холбоотой асуудлыг эрх бүхий байгууллагад нь хандаж шалгуулна.

Засгийн газрын 2001 оны 41-р тогтоолд тамга тэмдгийн ашиглалтад цагдаагийн байгууллага хяналт тавина гэж заасан. Энэ үүднээс цагдаагийн байгууллагад хуурамч, жинхэнэ тамганы асуудлаар хүсэлтээ гаргаад байна.

Дүүргийн тамгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зөвшөөрсний дагуу хэвлэдэг. БЗД-ийн тамга 2016 оны 12 дугаар сарын 20-нд ЗГХЭГ-ын даргын гарын үсгээр баталгаажиж албан ёсоор хийгдсэн.

Гэтэл энэ тамга өнөөдөр хаана байгаа нь тодорхой бус байна. ИТХ-ын дарга хүчин төгөлдөр бус тамгыг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа юм" гэлээ. 

Хуурамч тамга ашигласан хүнд харицлага хүлээлгэнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

БЗД-ийн хурлын төлөөлөгч Ч.Цэвэгмэд "2016 оны орон нутгийн сонгуулиас хойш БЗД улс төржсөн байдалтай байгаа. Хоорондоо эвээ олохгүй байна. Өнөөдрийн бид нарын хийж байгаа мэдээлэл улс төржилттэй огт хамаагүй.

Нутгийн өөрөө удирдах байгууллага өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бус тамгаар үйл ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн хуулийн 23.2-д тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан, мэдсээр байж нууж дарагдуулсан этгээдийг 450-540 нэгжээр торгоно гэж заасан. Мөн 240-720 цаг нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлнэ гэсэн хуулийн заалт бий.

 Жинхэнэ болон хуурамч тамга эзэмшиж байгаа 2 хүн хоёулаа хуулийн  хариуцлага хүлээнэ" гэв.