Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төвтэй болно

С.Бадрал, iKon.mn
2017 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв” “Барилга  Мегастор”  худалдааны төвд  энэ сарын 20-ны  өдрөөс  эхлэн үйл ажиллагаагаа эхлэх гэж байна.

Уг төвд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, цахилгаан халаалт, цахилгаан халаагуур,   шалны халаалт, дулаалга болон сайжруулсан түлш, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах бүтээгдэхүүн үйлчилгээ тоног төхөөрөмжийг зохион бүтээсэн, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн, технологийг  танилцуулах аж. 

Иргэд хэрэглэгчид та бүхэнд мэдээлэлийг нэг газраас авах харьцуулах боломж олгож байгаа тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.