Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Оросоос Аляскийг худалдаж авсан нь АНУ-ын түүхэнд хамгийн ашигтай наймаа болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 19
iKon.MN

Аляскийн хязгаарыг Оросын хаант улсаас АНУ худалдаж авсны 150 жилийн ой өчигдөр тохиосон юм.

Тухайн үед $7.2 саяар Аляскийг худалдаж авч байсан нь өнөөдрийн ханшаар $114 сая болж байгаа гэнэ. Тиймээс Америкийн газрын тосны олборлолтын 5.5 хувийг эзэлдэг, 1,7 сая км.кв газар нутагтай, 740 мянган хүн амтай Аляск мужийг нэгтгэсэн нь АНУ-ын түүхэндээ хийсэн хамгийн ашигтай наймаанд тооцогдож байна.

 

$114 саяар өнөөдөр модернист зураачийн бүтээлийг дуудлага худалдаанаас авч болно. Бас Манхеттэний домогт Вүлворт барилгад пентхаус загварын сууц худалдан авч болохоос гадна Airbus A321 нисэх онгоцны хамгийн энгийн хувилбарыг авч болох гэнэ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty