Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Аварга роботуудын ирүүл тулаанд Америк робот яллаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 19
IKON.MN
Зураг зураг

Удтал яригдсан аварга роботуудын ирүүл тулаан өчигдөр болж, Америкийн MegaBots компанийн бүтээсэн робот Японы Suidobashi Heavy Industries компанийн роботтой өчигдөр тулгарсан юм.

26 минут үргэлжилсэн шууд дамжуулалтын бичлэгийг YouTube сүлжээнд байрлуулсныг хүргэж байна.

Тулаанд Америкчуудын бүтээсэн робот ялсан. Түүний хад бутлах зориулалттай хөрөө нь Японы роботыг цаашид ажиллах боломжгүй болгожээ.

Хоёр жил орчим яригдсан учраас зарим хүмүүс их өндөр хүлээлттэй байсан байх. Ямар ч байсан дэлхийд анхны аварга роботуудын тулааныг амжилттай зохион байгууллаа.

MegaBots компани энэхүү тулааныг олон улсыг хамарсан цуврал тулаан болгох хүсэлтэй гэнэ. Дараагийн улс хэзээ тэднийг ирүүлд дуудах бол гэдэг нь сонирхол татаж байгаа юм.

 

Эх сурвалж: The Verge