Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

91.3 хувийн саналаар Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайд боллоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:13 2017/10/18

УИХ-ын гишүүд санал хурааж Д.Цогтбаатарыг Монгол Улсын Гадаад харилцааны сайдад 91.3 хувиар дэмжлээ. 

17:56 2017/10/18

"Гадаад бодлогын салбарт хувь хүний манлайлал чухал"

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Хөрштэйгээ сайн харилцаж чаддаг хүмүүс гадаад бодлогын хувьд амжилттай байдаг.

Мөн Гадаад бодлогын салбарт хувь хүний манлайлал чухал. Манай улсын гадаад бодлого дотоод бодлоготойгоо уялддаг. Бид дотроо сайн ярьж нэг дуу хоолойтой байх ёстой. Энэ асуудал дээр бид бүгд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Улс орны бодлого үүн дээр нэгдэх ёстой.

Хөрш орны хэмжээнд аваад үзэхэд Гашуунсухайтын боомт дээр нүүрс ачсан машины цуваа 160 км болж байна. Энэ бол бидэнд ирж буй дохио. Үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашиг, эдийн засагт нөлөөлөх асуудал дээр төрийн бүх байгууллагууд нэгдэх ёстой.

Нөгөө талаас олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүндийг сайжруулах тал дээр анхаарах шаардлагатай байна” 

17:52 2017/10/18

"Жуулчдын визний асуудал дээр анхаарч, шийдвэр гаргаарай"

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Монгол Улсын хүрэн эдийн засгийг өөрчлөх нь тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал байгаа юм.

Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо маш их нэмэгдэж байна. Тийм болохоор жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлыг хангах, хүнд суртлыг нь багасгах, үйлчилгээгээ шуурхай болгомоор байна. Ялангуяа визний асуудал дээр анхаарч, шийдвэр гаргаарай. 

Монголын аялал жуулчлалын салбар зөвхөн хувийн хэвшлийн ААН-ийнхээ нуруун дээр үүрэгдэж байна. Тиймээс төрийн бодлого хэрэгтэй. 

Хоёрдугаарт уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхийн даяар яригдаж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа учраас гадаадын олон төсөл хөтөлбөрт хамрагдах ажил, байгаль орчны сэдвийг төрийн айлчлалд оруулах ажлыг хиймээр байна. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг иргэд илүү өртөмтгий байна” гэв. 

17:12 2017/10/18

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Яг одоо Гадаад харилцааны сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг томилох эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Татвар төлөгчдийн мөнгийг хэмнэхийн тулд огт эдийн засгийн харьцаагүй консул, Элчин сайдын яамдууд хэд байгааг хэлнэ үү. Эсрэгээрээ нээх бололцоотой ямар улсуудын Элчин сайдын яам, консулын газар байна вэ.

Элчин сайдын яамдуудыг орчин үеийн шаардлагаар, эдийн засгийн харьцаагаар нь эрэмбэлэх ёстой. Орон тоог нь ч тэр хэмжээгээр багасгах, ихэсгэх шаардлагатай гэж бодож байна. Үзэсгэлэн худалдаанд явж буй жижиг дунд үйлдвэрлэгчдээ тусалж буй консулын газар алга. 

Мөн Монгол Улсаас гарч байгаа ХАА-ын бүтээгдэхүүн ОХУ-ын нутгаар дайрч өнгөрч чадахгүй байгаа. Энэ талаар мэдээлэл байна уу" гэв. 

Нэр дэвшигч Д.Цогтбаатар "Ямар өнцгөөс харахаасаа шалтгаална. Би өөрөө гадаад бодлогыг эдийн засагжуулах хөтөлбөрийг боловсруулаад явж байсан хүн. Зоосны нүхээр харах юм бол асуудал бий.

Гэхдээ гадаад бодлого гэдэг бол зөвхөн эдийн засгийн өнцгөөс харах асуудал биш.

Аливаа улсын нэр хүндийг энэ танхимд тэд биднийг хүндэтгэдэг шиг хүндэтгэдэг байх ёстой. Бодит харилцаа байхгүй байсан хэд хэдэн Элчин сайдын яам, консулын газруудыг хаасан.

Хоёрдугаарт Монгол Улсын бүтээгдэхүүн транзитаар гарахгүй байгаа гэдэг маш зөв асуудал. Энэ дээр хоёр талд ярих юм бий. Хүнсний бүтээгдэхүүн дээр эрүүл ахуйн асуудал бий. Манай улс эрсдэлтэй бүс нутагт хамрагдчихдаг. Тэгэхээр бид боловсруулалтаа илүү сайжруулж зах зээлд гарах ёстой" гэв. 