Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Гишүүдийн 84.1 хувь нь дэмжиж Н.Энхболд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар ТОМИЛОГДЛОО

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:09 2017/10/18

УИХ Байнгын хорооны саналаар Н.Энхболдыг Батлан хамгаалахын сайдад дэмжье гэсэн санал хураалт явуулж 84.1 хувийн саналаар дэмжигдлээ. 

17:04 2017/10/18

"Хуучин цагаан хааны зэвсгээр явахгүй"

УИХ-ын гишүүн А.Сүхбат "Гурван жилийн цэргийн алба хаагаад ирсэн хүү хүн болоод ирдэг гэж ярьдаг.  Цэргийн албаа хүнд байдлаар ойлгож, салаад авах юмсан гэсэн байдалтай харагдаад байна.  Цэргүүддээ ажил мэргэжил олгохоос гадна боловсрол эзэмшүүлж, цалинтай болгоё гэсэн саналыг та бодолцож үзээрэй. 

Сүүлийн үеийн зэр зэвсэгийг манай энхийг сахиулах баг, тусгай алба л ажиллаж байх шиг байна.  Хуучин цагаан хааны зэвсгээр явахгүй. Үүнийг шинэчлэхийн төлөө ажиллаарай" гэв. 

16:59 2017/10/18

"Цэргийн салбарт улстөржилт байж болохгүй"

УИХ-ын гишүүн Л.Болд “Бид ерөнхий чиг үүргийн яамдад УИХ-ын гишүүд томилогдож байгааг эсэргүүцээгүй. Салбарын яамдууд 100 хувь давхар дээлтэй гэдэгт эсэргүүцэж байгаа.

Өнөөдөр УИХ-аас томилогдох ёстой, олон жил ярьж байж ерөнхий чиг үүрэгт хамруулсан Засгийн газрын гишүүний асуудлыг сайн ярилцаж, итгэл хүлээлгэж ажиллуулах нь чухал. Цэргийн салбарт улстөржилт байж болохгүй. Нам шилжихэд дотроо үйл хөдөлгөөн явагддаг. Дотор нь улстөржсөн хуваагдал, зөрчлүүд гарч байсан. Үүнийг онцгой анхаараарай.

Монголын зэвсэгт хүчний нүүр царай болсон энхийг сахиулах ажиллагаагаа дэмжээрэй. Дээр нь барилга инженерийн ангиудыг бий болгосон. Зэвсэгт хүчний эдгээр анги бүтээн байгуулалтад оролцож байна. Үүнийг цаашид анхаарч ажиллахыг хүсэж байна” гэв.  

16:44 2017/10/18

Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах УИХ-ын чуулган үргэлжилж байна. Яг одоо УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайдад томилох эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Олон дотор дандаа муу хүмүүс томилогдлоо гэж бодоогүй. Үүн дотор нүдээ олж байгаа сайд бол Н.Энхболд гэж ойлгож байгаа.  Нэг жилийн цэргийг сунгаж болдоггүй юм уу. Ажил хийлгэе, бүтээн байгуулалтад оруулъя гэж ярьдаг. Хөл гараа олох гэсээр байтал явчихаад байна.  Хоёрдугаарт Зүүн хойд Азийн геополитик хурцадмал байгаа үед цэргийн гадаад бодлого ямар байгаа вэ. Хэрхэн үнэлж дүгнэж байна вэ" гэв.

Нэр дэвшигч Н.Энхболд "Цэргийн алба бол онцгой алба. Бид цөөхөн хүн амтай. Гэхдээ Үндсэн хуульдаа өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гэж заасан учраас олон хүн зэвсэг эзэмшдэг, цэргийн талаар мэдлэгтэй байх ёстой.  Цэргийн албыг нэг жилийн хугацаатай болгосон нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. 

Цаашид би цэргийн албыг 2 жил болгоход болохгүй зүйлгүй гэж боддог.  Батлан хамгаалах яамны хэмжээнд явж буй үйл ажиллагааны 60-70 хувь нь гадаад бодлоготой холбоотой байдаг. Энэ нь өөрөө манай цэргийн хэргийн хөгжил, зэвсэг техникийн хангалт, бэлэн байх чадварт маш том тус дэм болж байна.  Ер нь цаашид манай батлан хамгаалахын үйл ажиллагаанд гадаад харилцаа онцгой чухал ач холбогдолтой гэж боддог" гэв. 