Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:21 2017/10/18

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг томилохыг УИХ-ын гишүүдийн 88.1 хувь нь дэмжлээ.

Ингэснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойших хуралдаан 15:00 цагаас үргэлжилж, Засгийн газрын гишүүдийг томилно. 

 

13:12 2017/10/18

"Офшор бүсийн жагсаалтаас шаардлага хангасан улсыг хассан байна. Энэ асуудлыг шинэ танхим бүрдэнгүүт оруулна"

УИХ-ын чуулганаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалдтай холбогдуулан нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Засгийн газраас офшор бүсийг батлахдаа офшор бүс гэж үзэх ямар ч үндэслэлгүй улсуудыг нэмсэн байна.

Офшор бүсийн шаардлагыг хангасан Сингапур, Швейцарь, Малайз зэрэг улсыг хассан байна. Энэ асуудлыг Засгийн газрын танхим бүрдэнгүүт оруулна" гэлээ.

Г.Занданшатарыг орон нутгийн хөгжлийн асуудалд анхаараарай гэж хэлмээр байна

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Г.Занданшатарыг орон нутгийн хөгжлийн асуудалд анхаараарай гэж хэлмээр байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаадлагатай.

Мөн боловсон хүчний асуудлыг хэвтээ түвшинд оруулах хэрэгтэй.

Сүүлийн үед хөрөнгө оруулалт эрчимжиж байна. Гэвч аймаг, сумдын төр захиргааны байгууллагуудад хөрөнгө оруулалт дутуу байна. ЗГХЭГ бол төрийн менежерийн ажил гүйцэтгэнэ".

Өнөөдөр эхэлсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томилоод байгаа билээ.

13:21 2017/10/18

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг томилохыг УИХ-ын гишүүдийн 88.1 хувь нь дэмжлээ.

Ингэснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойших хуралдаан 15:00 цагаас үргэлжилж, Засгийн газрын гишүүдийг томилно.