Автомашиндаа багахан цаг зав, мөнгийг урьдчилан сэргийлэхэд нь зарцуулснаар эсвэл техник үйлчилгээнүүдийг тогтмол хийлгэж дадсанаар гарч болох ихээхэн хэмжээний эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж чадна.
Автомат кропны засвар гэдэг бол хамгийн үнэтэй, хамгийн чухал засварын нэг байдаг. Тиймээс түүнийг хэрхэн тогтмол арчлах, зөв ашиглаж сурах зөвлөгөөг бэлтгэлээ. Үр дүнд нь зардал, цаг хугацаа хэмнэхэд тусална.
1.Автомашинаа гүйцэд зогссоны дараа арааг D болон R-рүү шилжүүлэх
- Ингэснээр хурдны хайрцаг доторх эд ангиуд гэмтэхээс сэргийлж чадна. Зарим жолооч автомашины бага зэрэг хөдөлж байхад арааг шилжүүлдэг. Энэ нь буруу юм.
2.Машин зогсож байх үед арааг N дээр тавьж байх
- Ингэснээр араан доторх эд ангиудад ирэх даралтууд багасах бөгөөд арааны наслалтыг уртасгана.
3.Автомат кропны шингэнийг (ATF) тогтмол шалгаж байх
- Автомат кропны ажиллагаа нь шингэний түвшнээс шууд хамааралтай юм.
4.Автомат кропны шингэн солих
- Зарим автомашин үйлдвэрлэгчийн хувьд 50,000км эсвэл 24 сарын аль түрүүлж болсон хугацаанд солихыг шаарддаг. Гэвч 20,000км эсвэл 12 сар тутамд сольж байх нь илүү зохимжтой юм.
- Автомат кроп гэдэг бол автомашины хамгийн ихээр ажилладаг, завгүй хэсгүүдийн нэг. Иймд байнгын ажиллагаатай энэхүү хэсэгт сайн чанарын, зориулалтын, бохирдолгүй шингэнийг хэрэглэх нь зүйтэй.
5.Автомат кропны шүүрийг солих
- Ихэнх төмөр шүүрийг цэвэрлэж, дахин ашиглах боломжтой байдаг бол цаасан шүүрийг шууд сольж байгаарай.
6.Сайн чанарын автомат кропны шингэн болон автомат кропны ажиллагаа сайжруулагч нэмэлтүүд ашиглаж байх
- Энэ нь наслалтыг уртасгаж, ажиллагааг сайжруулахаас гадна үнэтэй засвар гэмтлээс урьдчилан сэргийлэхэд тусална.
7.Автомат кропны мэргэшсэн инженер механикаас зөвлөгөө авч тогтмол оношлуулж байх
- Ингэснээр мэдээж кропныхоо хэвийн ажиллагаа болон ашиглалтыг шалгуулж аливаа асуудлаас урьдчилан сэргийлэх болно.
Эх сурвалж: www.tollways.net.ph