Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Тусгай Олимпийн Үндэсний наадам боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Хүн төрөлхтөний хамгийн том хүмүүнлэгийн ба спортын хөдөлгөөн бол Тусгай Олимп юм.

Дэлхий дээр ойролцоогоор 200 гаруй сая оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Энэ бүх хүнд хүрч үйлчлэх эрхэм зорилготой олон улсын байгууллагад Монгол улс хэдхэн жилийн өмнө албан ёсоор гишүүнээр элссэн билээ. Өнөөдрийн байдлаар Монголын Тусгай Олимпийн Хороо нь 11 аймаг, Улаанбаатар хотын тусгай сургуулиудын 2000 гаруй тамирчин, 70 дасгалжуулагч, 1000 гаруй эцэг эх, 200 гаруй сайн дурынхныг хамруулаад байгаа бөгөөд манай улсын баг тамирчид тусгай олимпийн  дэлхийн, үндэсний, бүсийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн билээ.

Харин энэ сарын 13-наас 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Монголын Тусгай Олимпийн Үндэсний наадам амжилттай зохион байгуулагдсан юм. Тус наадамд нийт 9 аймаг, Улаанбаатар хотын 4 тусгай сургуулийн баг нийт 230 тамирчид оролцлоо.

Тусгай олимпийн зорилго нь оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг тасралтгүй спортын бүхий л төрлөөр хичээллүүлж, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, урам дэм өгөх, тэднийг бидний адил эгэл нэгэн иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах, өөрсдийн авъяас чадвар, туршлага зэргийг нь хуваалцахад оршиж байгаа юм. Мөн Тусгай Олимпийн эрхэм дээд үзэл санаа бол хүн бүхэн нийгэмд эрх тэгш зэрэгцэн орших билээ.

Тусгай Олимпийг амжилттай зохион байгуулахад төрийн бус болон хувийн хэвшлийн олон байгууллагууд дэмжиж оролцсон юм. Тухайлбал Монгол хүн бүр эрүүл байг уриатай ажилладаг Хужирт байгалийн эрдэст усны “Жем Хужирт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд Тусгай Олимпийн арга хэмжээг дэмжиж хамтран ажилласан юм.

Мөн тус наадмын үеэр 120 гаруй тамирчдад эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг зохион байгуулсан бөгөөд Улсын Клиникийн төв эмнэлэгийн нүд, шүд, чих хамар хоолойн эмч нар үзлэг хийж, Монхимо ХХК-ний ясны сийрэгжилт, кальцийн үзлэгийг үнэ төлбөргүй хийсэн юм.

Түүнчлэн Спортын төв ордон, Баянзүрх дүүргийн усан спорт сургалтын төв, Монголын хөл бөмбөгийн холбоо, 63-р сургууль, Жудогийн холбоо, Агаарын теннисийн холбоо, Монхимо ХХК, Жем Хужирт ХХК, Адилакс ХХК болон сайн дурын хүмүүс, эцэг эх, асран хамгаалагч, багш дасгалжуулагч нар дэмжиж амжилттай зохион байгуулсан юм.

Монгол улсын иргэн бүр эрүүл чийрэг байх болтугай!

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.