Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ebarimt: 2016 оноос хойш 178,107 иргэнд 6.9 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгожээ

Б.Дөлгөөн
2017 оны 10 сарын 16
iKon.MN

Татварын нэгдсэн системд  нийт 83,356 ААН холбогдон, иргэдэд сугалааны дугаар, QR код бүхий 398,274,282 ширхэг төлбөрийн баримтыг олгосон бол

 

Өөрөөр хэлбэл нийт олгосон баримтын 53.2 хувийг иргэд ААН-үүд ebarimt системд бүртгүүлж батагаажуулжээ.

2016 онд 497,465 иргэнд 35.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг урамшуулал хэлбэрээр олгосон ба 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 48.9 тэрбум төгрөгийг 615,310 иргэнд олгохоор байна.

 

2016 оноос 2017 оны 10 сар хүртэл нийт 27 удаагийн сугалааны тохирол зохион байгуулагдсан ба 178,107 иргэнд 6.9 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосон. Үүнээс 2017 онд 91,954 иргэнд 3.4 тэрбум төгрөг олгосон байна.

 

Эх сурвалж: Татварын ерөнхий газар