“Нотариатчдын өдөрлөг”-ийг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөг 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Энэ үеэр иргэний эрх зүйтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна нотариатын хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх аж.
Мөн нотариаттай холбоотой санал хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авна.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэлийн Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуульчдын холбоо болон Монголын өмгөөлөгчдийн холбоо өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй чиглэлээр шинээр гарч буй хууль тогтоомжийн иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна.
Гэрэл зургийг mpa.mn