2017/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.18₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-23°
17:00
S32
-18°
18:00
S32
-19°
19:00
S32
-21°
20:00
S32
-22°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-24°
00:00
S32
-24°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Засаг дарга асан Б.Батзориг, Ц.Цогзолмаа нар 1.8-2.3 ТЭРБУМ төгрөгийн үнэ бүхий ГАЗАРТАЙ

Б.Ану
2017 оны 10 сарын 13
iKon.MN

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бүрдүүлж буй Засгийн газрын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцана уу. 

Хамгийн хамгийн:

Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Ц.Даваасүрэн жилийн 240 сая төгрөгийн орлоготой.

Гадаад харилцааны сайдад нэрийг нь дэвшүүлээд буй Д.Цогтбаатарын гэр бүл жилийн 244 сая төгрөгийн орлоготой.

Б.Батзориг 3.7, Д.Сумъяабазар 1.9, Ц.Цогзолмаа 1.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламжтай.

Н.Цэрэнбат 286 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлтэй.

Д.Сумъяабазар 162 сая төгрөгийн үнэ бүхий МАА-тай.


2008-2012 онд БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Батзориг 2.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий ГАЗАРТАЙ, 3.7 тэрбум төгрөгийн орон сууц, БАРИЛГАТАЙ бол 2004-2006 онд СБД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Цогзолмаа 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий ГАЗАРТАЙ, 1.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууц, БАРИЛГАТАЙ байгаа нь "сонирхолтой баримт". Мөн эдгээр хүний намтарт бизнесийн салбарт ажиллаж байсан туршлага үгүй ажээ.


Н.Цэрэнбат 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, урлаг, түүхийн эд зүйлтэй. 

У.Хүрэлсүх 1.8 тэрбум төгрөгийн хадагаламж, бэлэн мөнгөтэй.

Б.Батзориг 3.8 тэрбум төгрөгийн авлагатай. 

Д.Сумъяабазар 1.2 тэрбум төгрөгийн зээлтэй.

Сайдад нэр дэвшигчдийн хамаарах яам:

  1. Монгол Улсын Шадар сайдад Ө.Энхтүвшин
  2. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад Г.Занданшатар
  3. Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
  4. ХЗДХ-ийн сайдад Ц.Нямдорж 
  5. Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
  6. Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд 
  7. БОНХ-ийн сайдад Н.Цэрэнбат
  8. БСШУС-ын сайдад Ц.Цогзолмаа
  9. НХХ-ийн сайдад С.Чинзориг
  10. Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл 
  11. Зам тээврийн сайдад Ж.Бат-эрдэнэ 
  12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
  13. БХБ-ын сайдад Х.Баделхан
  14. Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
  15. ХХААХҮ-ийн сайдад Б.Батзориг нарын нэрийг дэвшүүлээд буй. 

Хөндлөн чиглэлийн сум дээр дарж хөрөнгө, орлогын төрлүүдийг сольж үзнэ үү.

 

 

x