2017/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.18₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-23°
17:00
S32
-18°
18:00
S32
-19°
19:00
S32
-21°
20:00
S32
-22°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-24°
00:00
S32
-24°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Самсунг Электрониксийн CEO “дотоод хямрал”-ын улмаас огцорч байгаагаа мэдэгджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 13
iKon.MN

Самсунг Электроникс компанийн гүйцэтгэх захирал, захирлуудын зөвлөлийн дэд дарга, Самсунгийн хамгийн амжилттай бизнес болох хагас дамжуулагч эд анги үйлдвэрлэлийн салбарыг босгож байсан Квон О Хюн огцорч байгаагаа зарлажээ.

Тэрээр 2018 оны гуравдугаар сард Самсунг Электроникс болон Самсунг Дисплэй компаниудын гүйцэтгэх захирлын суудлаас, мөн захирлуудын зөвлөлийн дэд даргын суудлаас зэрэг огцрохоор болсон байна.

Квон захирал ажилтнууддаа хандаж гаргасан мэдэгдэлдээ “Энэ бол удаан бодсон, гаргахад хэцүү шийдвэр байлаа. Гэхдээ хэцүү ч гэсэн хойшлуулж болохгүй алхам гэдгийг би мэдэрч байсан юм” гээд “Бид урьд өмнө тохиолдож байгаагүй дотоод хямралтай нүүр тулаад байгаа тул компанид маань шинээр эхлэн, шинэ залуу хүнээр удирдуулж, түргэн өөрчлөгдөж байгаа IT салбарын бэрхшээлүүдийг даван туулах хэрэгтэй гэж би бодож байна” гэжээ.

Түүний хэлсэн “дотоод хямрал” гэдэгт Самсунг группын дэфакто удирдагч Ли Жэ Ёны авлигын хэрэг багтаж байж болзошгүй. Гэхдээ Ли Жэ Ён нь Самсунг Электрониксийн бизнест гүнзгий ордоггүй байсан гэж үзвэл Квон захирлын огцрох шийдвэр нь тус компани дотор үүссэн хямралын анхны илрэл гэж үзэж болохоор байна.

Хэдийгээр авлигын хэрэг Самсунгийн дотоод соёл, үйл ажиллагаанд нөлөөлж байж болох ч санхүүгийн хувьд тун сайн үзүүлэлттэй байгаа. Тэд Galaxy Note 7-гийн хямралаас маш амжилттай сэргэж чадсан. Гэхдээ энэ сэргэлтийг Квон захирал тайлбарлахдаа өмнө гаргасан зөв шийдвэрүүдийн үр дүн одоо гарч байгаа нь энэ гэсэн юм.

Түүний энэ үг Самсунгийн ирээдүй сайнгүй байгаа гэх хардлагыг төрүүлж байв.

Квон О Хюн одоо 64 настай, 2012 оноос эхлэн Самсунг Электрониксийн гүйцэтгэх захирал, 2016 оноос Самсунг Дисплэй компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. 1985 онд анх Самсунг группт орохдоо хагас дамжуулагч эд ангийн салбарыг тэргүүлэн босгосон гавьяатай.

Квон захидлынхаа төгсгөлд “Одоо компанид маань шинэ удирдагч хамгийн их хэрэгтэй байгаа тул би амьдралын дараагийн хуудас руугаа шилжих гэж байгаа юм” гэжээ.

Түүнийг залгамжлах хүнийг Самсунг одоогоор зарлаагүй байна.

 

Эх сурвалж: The Verge

 

x