2017/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.18₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-23°
17:00
S32
-18°
18:00
S32
-19°
19:00
S32
-21°
20:00
S32
-22°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-24°
00:00
S32
-24°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арьс ширний үйлдвэрүүдээс болж 33 цэгт хөрсний бохирдол АЮУЛТАЙ хэмжээнээс хэтэрчээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 13
iKon.MN
 

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас арьс шир, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид шалгалт хийсэн талаараа өнөөдөр мэдээллээ.

 "Шалгалтын үеэр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тодотгол хийлгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй зөрчлүүд байсан. 
Мөн үйлдвэрлэлээс гаргаж байгаа хорт бодис, хог хаягдлын хэмжээг тогтмол бүртгэдэггүй, химийн хорт болон аюултай бодисын ашиглалт зориулалтын газар хаяагүй, бүртгэлгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн" гэж Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын (НМХГ) Байгаль орчин, Геологи, Уул уурхайн Хяналтын Хэлтсийн дарга Д.Бат-Өлзий ярив. 
 
Нийт 43 аж ахуйн нэгжид шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар 153 заалт бүхий 25 албан шаардлага хүргүүлж, 10 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан талаар тус газраас мэдээллээ. 
 
НМХГ арьс шир боловсруулдаг ​аж ахуйн нэгжүүдийн ойр орчмын 340 газраас дээж авч шинжлэхэд:
  • 114 цэг хүлцэх агууламжаас хэтэрсэн,
  • 57 цэгт хортой агууламжаас хэтэрсэн,
  • 33 цэгт аюултай агууламжаас хэтэрсэн гэх дүгнэлт гарсан байна. 
Хортой ба аюултай агууламжаас хэтэрсэн цэгүүдийн эзлэх хувь нийт талбайн 26.4 хувийг эзэлж байгаа аж. 
 
Үүнийг Мэргэжлийн байгууллагаар шалгуулж ямар хэмжээний хөрсийг хэр гүн бохирдсоныг хөрөнгө гаргаж яаралтай нарийн тогтоолгох шаардлагатай гэж Д.Бат-Өлзий мэдэгдлээ. 
 
Аюултай хог хаягдлын тухай шинээр батлагдсан хуульд тухайн аж ахуйн нэгж өөрөө тус хаягдлыг аюултай хог хаягдлын цэг дээр хаях ёстой гэж тусгасан байдаг. 
 
Мөн Зөрчлийн тухай хуулинд нөхөн төлбөрийг тооцно гэж заасан ч төлбөр тооцох аргачлал хараахан батлагдаагүй байгаа юм байна. Энэ аргачлал батлагдвал тухайн аж ахуйн нэгж хэр хэмжээний ус, хөрсийг бохирдуулсныг тооцож, нөхөн төлбөр гаргах боломжтой болно гэж байлаа. 
 
Ямартай ч зөрчил илэрсэн ААН-үүдэд НМХГ өөрсдийн чадах хүрээндээ шаардлага хүргүүлж, 10 сая төгрөгөөр л торгоод байна. 

Арьс ширний үйлдвэрүүдийн 2014-2017 оны шинжилгээний дүнгийн харьцуулалт

Сорилтын үзүүлэлтүүд Хэмжих нэгж Зөвшөөрөгдөх дээд хэмжээ 2014 оны дүнгээр /дундаж/ 2015 оны дүнгээр /дундаж/ 2016 оны дүнгээр /дундаж/ 2017 оны эхний хагас жил
1 Химийн хэрэгцээт хүчилтөрөгч мг/л 6,200 8538.16 19,220 5755.8 10,450
2 Жинлэгдэгч бодис мг/л 5,500 3204.72 16,500 3179.4 2,490
3 pH - 9 9.92 10.8 7.94 -
4 Сульфид мг/л 150 56.77 65.2 32 -
 

Ноос ноолуурын үйлдвэрүүдийн 2014-2017 оны шинжилгээний дүнгийн харьцуулалт

Сорилтын үзүүлэлтүүд Хэмжих нэгж Зөвшөөрөгдөх дээд хэмжээ 2014 оны дүнгээр /дундаж/ 2015 оны дүнгээр /дундаж/ 2016 оны дүнгээр /дундаж/ 2017 оны эхний хагас жил
1 Химийн хэрэгцээт хүчилтөрөгч мг/л 400.0-800.0 9,570.42 13,520 6,171.5 2,784
2 Жинлэгдэгч бодис мг/л 400.0 2,049.71 5,657.3 1,627.5 1,820
3 pH - 6.5-8.5 9.21 7.3 6.73 -
4 Сульфид мг/л 10 12.94 29 6.82 -
x