2017/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.18₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-23°
17:00
S32
-18°
18:00
S32
-19°
19:00
S32
-21°
20:00
S32
-22°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-24°
00:00
S32
-24°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: “Бүрэн цутгамал” ХХК нь “Сант” сургуулийг 120 сая орчим төгрөгөөр хохироожээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 10 сарын 13
iKon.MN

“Сант” сургуулийн нэхэмжлэлтэй, “Бүрэн цутгамал” ХХК-д холбогдох шүүх хурлын шийдвэр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 9-р сарын 22-ны өдөр гарчээ. Шүүх “Бүрэн цутгамал” ХХК нь “Сант” сургуулийг 120 сая орчим төгрөгөөр хохироосон гэж үзсэн байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

“Бүрэн цутгамал” ХХК нь гэрээг хугацаанаас өмнө үндэслэлгүй цуцалснаас “Сант” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэн, гэрээний хугацаанд буюу 2014.01.15-ны өдөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. 

Нийт 119,119,374.7 төгрөгийг хариуцагч “Бүрэн цутгамал” ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч “Сант” сургуульд олгох нь зүйтэй гэж үзэв.

“Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр нь “Сант” сургуулиас авлагатай гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлэл хийж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан билээ. Гэвч шүүхээс энэ үйлдэл тогтоогдоогүй бөгөөд харин “Бүрэн цутгамал” ХХК нь “Сант” сургуульд хохирол учруулсныг шүүх ийнхүү тогтоосон байна. 

x