2017/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.18₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-23°
17:00
S32
-18°
18:00
S32
-19°
19:00
S32
-21°
20:00
S32
-22°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-24°
00:00
S32
-24°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл газар зүйн мэдээллийн системд суурилсан нэгдсэн мэдээллийн сантай болно

www.ulaanbaatar.mn
2017 оны 10 сарын 13
iKon.MN

Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар Азийн Хөгжлийн Банкны төслөөр хэрэгжиж буй газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлэн нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ажлын танилцуулгаа НИТХ-ын төлөөлөгч нарт танилцуулсан байна. 

Нийслэлийн мэдээллийн дундын мэдээллийн нэгдсэн санг хэрэгжүүлж эхэлснээр нийслэлийн хэрэгжүүлэгч газруудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газарт төвтэй хотын нэгдсэн мэдээллийн сангуудтай болох ажээ. 

 
 

Нийслэл хотын дундын мэдээллийн санд нийслэлийн харьяа 19 газар хамрагдах бөгөөд  энэхүү мэдээллийн сангууд ажиллаж эхэлснээр нийслэлийн иргэд цахим үнэмлэхээрээ хувь хүний нэгдсэн мэдээллийн дэлгэрэнгүй сангаасаа эхлээд өөрийн дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн багтаамж бүртгэл, газар зохион байгуулалт, агаар, орчны бохирдол, нийтийн тээврийн урсгал ачаалал, гэмт хэргийн нөхцөл байдал, ногоон бүс гэх мэтчилэн бүхий л мэдээллийг авах боломжтой болох юм байна. 

Мөн иргэд өөрийн оршин суугаа дүүрэг хороондоо нийслэл хотоос хэрэгжүүлж хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ажлуудын мэдээллийг нэг бүрчлэн мэдэх боломжтой болох бөгөөд барилга, авто зам, гэрэлтүүлэг, шугам сүлжээ гэх мэт бүхий л төрлийн ажлыг ямар компани хэдэн төгрөгөөр гүйцэтгэж байгаа, хэдэн төгрөгний санхүүжилт аваад байгаа  мэдээлэл иргэдэл нээлттэй болно гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

x