УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр сайдад нэр дэвшигч 15 гишүүний нэрийг зарласан. Шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлэх саналыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байж УИХ-д өргөн барих юм. Мөн АТГ-аар ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хянуулахаар хандсан юм.
Тэгвэл АТГ-аас сайдад нэр дэвшигчдийг ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариуг илгээсэн байна.
Шинэ Ерөнхий сайдын танхимын 15 сайд
Одоо Ерөнхийлөгчөөс хариу ирсний дараа сайдад нэр дэвшигчдийн нэрийг УИХ-д өргөн барьж, албан ёсоор томилно.