2017/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.18₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-23°
17:00
S32
-18°
18:00
S32
-19°
19:00
S32
-21°
20:00
S32
-22°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-24°
00:00
S32
-24°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Родриго Дутертэ хар тамхины дайнаа зогсоох тушаал өглөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 12
iKon.MN

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ хар тамхины эсрэг өрнүүлж буй дайнаа 15 сарын дараа зогсоох тушаалыг цагдаагийн байгууллагад өгчээ.

Түүний тушаалд тус улсын цагдаа, хүчнийхний явуулж байгаа хар тамхитай тэмцэх бүх ажиллагааг зогсоож, Филиппиний Хар Тамхитай Тэмцэх Агентлагт шилжүүлэхийг даалгасан байна.

Тус агентлаг нь 1,800 ажилтантай буюу Филиппиний 160,000 хүнтэй цагдаагийн хүчирхэг байгууллагын ердөө 1 орчим хувийг бүрдүүлж байгаа нь хар тамхитай холбогдсон иргэдийн амийг хөнөөх явдал эрс буурна гэсэн үг юм.

Мэдэгдэлд яагаад ийм шийдвэр гаргах болсныг огт дурдаагүй байна.

Өнгөрсөн оны долдугаар сараас эхэлсэн дайнд 3,900 гаруй иргэн алагдсан. Эрх баригчид эдгээр хүмүүсийг хар тамхитай гүн холбогдсон этгээдүүд гэж тайлбарлаж байгаа ч Дутертэг шүүмжлэгчид хэлмэгдэгсдийн дотор хар тамхи анх удаа зарж байсан , сонирхож хэрэглэсэн хүмүүс ч байгаа гэж үздэг.

Үүнээс гадна тодорхойгүй шалтгаан нөхцөлд 2,000 гаруй хүн уг ажиллагааны үеэр амиа алдсан юм. Дутертэ хар тамхитай хийж буй дайнаа үргэлж хамгаалж, гэмт этгээдүүдийг хэдэн саяар нь устгахад бэлэн байгаагаа илэрхийлж байв.

АНУ, Европын Холбоо түүний үйлдлийг хүчтэй шүүмжилж, ажиллагааг зогсоохыг шаардаж байсан. Үүнээс болоод Дутертэ уламжлалт холбоотон, колоничлогч нь байсан АНУ-аас нүүр буруулж, ОХУ, Хятадтай ойртох алхам хийж байсан юм.

Харин Дональд Трамп ерөнхийлөгч болсноор харилцаа эргэж хэвийн болох шинж ажиглагдаж эхэлсэн. Трамп нэгэн удаа Дутертэг хар тамхитай амжилттай тэмцэж байгаа хүн гэж магтаж байсан юм.

Лхагва гарагт Дутертэ 5,000 ширхэг Калашников автомат бууг ОХУ-аас ирүүлснийг мэдээлжээ. Энэ нь Филиппин улс Оросоос анх удаа зэвсэг авсан тохиолдол юм. Мөн энэ оны эхээр Хятадын засгийн газар Филиппинд 6,000 орчим буу, олон мянган сум илгээж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

x