Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Харилцагч төвтэй Голомт банк нь "2017 ОНЫ ШИЛДЭГ ТӨСӨЛ" хэрэгжүүлэгч байгууллагаар тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн жишигт нийцсэн банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэгч Голомт банк нь Монгол Улсад анх удаа “Харилцагч төвтэй салбарын бизнес модел нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлсэн юм. Тус төслийн  үр дүнг  PMI MONGOLIA CHAPTER-аас өндрөөр үнэлж "2017 ОНЫ ШИЛДЭГ ТӨСӨЛ"-өөр тодрууллаа.
 
Голомт банк нь “Харилцагч төвтэй салбарын бизнес модел нэвтрүүлэх төсөл”-ийн  хүрээнд өөрийн бизнес төв, салбар, тооцооны төвүүдийн тохижилт болоод бүхий л үйл ажиллагааг амжилттай шинэчлээд байна. Ингэснээр харилцагч тав тухтай, тохилог орчинд, банк санхүүгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдсэн юм. 

Мөн төслийн хүрээнд харилцагчтай шууд харьцдаггүй, олон давтамжтай хийгддэг банкны зарим ажил болон кредит карт, цалин, хэрэглээний зээлийн судалгаа, харилцагчдын хувийн хэрэг, мэдээллийг нэгдсэн стандартын дагуу зохих нэгжид төвлөрүүлснээр, салбарын ажилтнуудын дотоод ажлын ачаалал буурч, харилцагчдад зориулах цаг хугацаа нэмэгдэж, зээлийн судалгааны чанар сайжрах зэрэг үр дүнг үзүүлсэн байна.

 

Тодруулбал салбарын ажилтнуудын цаг зарцуулалтыг ердөө 5% өсгөснөөр  борлуулалтын тоогоо 102% нэмэгдүүлсэн, салбаруудын орлогод эзэлж буй зардлын хэмжээг 30%-аар бууруулсан зэрэг амжилтуудыг гаргасан байна.  

Голомт банк нь олон улсын хэмжээнд томоохонд тооцогдох энэхүү төслийг, гадаадын улс орны зөвлөх үйлчилгээг авалгүйгээр өөрсдийн хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрөөр амжилттай хэрэгжүүлж, харилцагчийн хүлээлтээс давсан өндөр үр дүнг үзүүлсэн тул  “МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ШИЛДЭГ ТӨСӨЛ”-өөр шалгарсан байна.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.