2017/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.18₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-23°
17:00
S32
-18°
18:00
S32
-19°
19:00
S32
-21°
20:00
S32
-22°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-24°
00:00
S32
-24°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрсөн өдрөөр нь Путинд Туркмений ерөнхийлөгч гөлөг бэлэглэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 12
iKon.MN

Энэ долоо хоногт хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын байгууллага болох Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалт ОХУ-ын Сочи хотод болж байгаа.

Уг байгууллагад Армени, Азербайжан, Беларусь, Казахстан, Киргизистан, Молдов, Орос, Тажикистан, Узбекистан улсууд багтдаг.

Балтийн Литва, Латви, Эстони улсууд хэзээ ч үүнд нэгдэж байгаагүй. Гүрж улс 2008 онд Оростой дайтсаныхаа дараа гарсан бол Украйн уг нь ажиглагч гишүүний статустай боловч 2014 онд Крымийг алдсаныхаа дараа уг байгууллагаас зугтах болсон юм.

Өчигдөр Путин тус эвсэлд ажиглагч статустай Туркменистаны ерөнхийлөгч Гурбангуль Бердимухамедовтой уулзжээ. Энэ үеэр Туркмений ерөнхийлөгч Владимир Путинд төрсөн өдрийн мэнд хүргэж, Төв Азийн хоточ үүлдрийн нохойны гөлөг бэлэглэсэн байна.

Путин аравдугаар сарын 7-нд 65 нас хүрсэн. Тэрээр ирэх оны гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, ОХУ-ыг дахин зургаан жил удирдах гэж байгаа.

Бэлгийн гөлөгний нэрийг “Верный” (орос хэлээр үнэнч) болохыг Бердимухамедов хэлсэн байна. Путиныг нохойнд хайртай гэдэг ба 2010 онд Болгарын ерөнхий сайдаас, 2012 онд Японы төлөөлөгчдөөс тус тус нохой бэлгэнд авч байв. Германы канцлерь Ангела Меркелийг айлгаж байсан алдартай хар Лабрадор нохой нь хэдэн жилийн өмнө үхсэн юм. Конни нэртэй уг нохойг 1999 онд Оросын албаны хүмүүс түүнд бэлэглэж байжээ.

 

Эх сурвалж: Bloomberg, Reuters

 

x