2017/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.18₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-23°
17:00
S32
-18°
18:00
S32
-19°
19:00
S32
-21°
20:00
S32
-22°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-24°
00:00
S32
-24°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Засгийн газрын 15 гишүүнийг мэдлэг, мэргэжил, дадлага туршлага дээр тулгуурлаж сонголоо"

С.Бадрал, iKon.mn
2017 оны 10 сарын 12
iKon.MN

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж сайдад нэр дэвшигчдийг танилцуулсан байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "МАН-ын бүлэг Монгол Улсын Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцлээ. Удирдах зөвлөлөөс гаргасан сайд нарын нэрийг бүлэг дээр сонсголоо.

Ингээд сайд нарын нэрийг Ерөнхий сайдад өргөн барьсан. Ерөнхий сайд Ерөнхийлөгчид өргөн барина. Болж өгвөл өнөө маргаашдаа багтаагаад Засгийн газраа байгуулах бодолтой байна. Ерөнхийлөгч болон АТГ-аас ирэх хариунаас хамаарч Засгийн газраа богино хугацаанд байгуулна. 

Шинэ Засгийн газар дэд сайдтай ажиллах эсэхийг Удирдах зөвлөл дээр хэлэлцээгүй. Ерөнхий сайд дэд сайдтай ажиллана гэсэн чиглэл гаргасан. Одоо байгуулагдаж байгаа Засгийн газарт элдэв нэр өгөөгүй.

Засгийн газрын гишүүдийг сонгохдоо их ярилаа. Засгийн газрын гишүүдийг мэдлэг, мэргэжил, дадлага туршлага дээр тулгуурлаж сонгосон. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болоход аль нэгнийхээ цалинг авдаг байсан. Одоогийн сайд нар ч энэ л зарчмаа дагана" гэлээ. 

ШИНЭ Ерөнхий сайдын танхимын 15 сайд

 
  1. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
  2. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
  3. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
  4. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 
  5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  6. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 
  7. БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат
  8. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
  9. НХХ-ийн сайд С.Чинзориг
  10. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 
  11. Зам тээврийн сайд Ж.Бат-эрдэнэ 
  12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
  13. БХБ-ын сайд Х.Баделхан
  14. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
  15. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нарын нэрийг УИХ-д өргөн барихаар болжээ.
x