2017/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.18₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-23°
17:00
S32
-18°
18:00
S32
-19°
19:00
S32
-21°
20:00
S32
-22°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-24°
00:00
S32
-24°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв талбайгаас авч болох ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ холбоотой ТАВАН ҮЙЛЧИЛГЭЭ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 12
iKon.MN

“Өвөлд бид бэлэн” нэгдсэн өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр болж байна.

Өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр "Энэ жилийн өдөрлөг их онцлогтой болж байна. Автотээврийн төв энэ жилийг Автотээврийн менежментийг сайжруулах жил болгон зарласан. 

Үүнтэй холбоотойгоор хийж бүтээсэн ажлуудаа тайлагнах үйл ажиллагаа явуулж байна.

Тухайлбал, хот хоорондын тасалбарыг бичих ТҮЦ машиныг амжилттай туршиж, одоо хэрэгжүүлэх шатандаа явж байна.

Энэ ТҮЦ машин нь Улаанбаатар хотын үйлчилгээний төвүүд болон орон нутагт тавигдана.

Тэгэхээр иргэд маань заавал вокзал дээр очиж тасалбар авах шаардлагагүй, илүү хялбараар ТҮЦ машинаас авах боломжтой юм" гэлээ.

Өдөрлөгийн үеэр дараах үйлчилгээ, мэдээллийг хүргэх юм.

Нэг. Улс, хот хоорондын зорчигч тээврийн мэдээлэл
 
Гэрэл зургийг mpa.mn

Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байна.

Хоёр. Техникийн хяналтын оношилгоо
 
Гэрэл зургийг mpa.mn

Техникийн хяналтын үзлэг оношилгооны талаар зөвлөгөө, зааварчилгаа авах боломжтой. 

Мөн улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох /GPS/, шуурхай зохицуулалтаар хангах, аюулгүй тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, танилцуулж байна. 

Гурав. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл
 
Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийх, тээврийн хэрэгслийн лавлагаа олгох, хасалт хийх, тээврийн хэрэгслийн даатгал, татварын үйл ажиллагаа явуулж, мэдээлэл өгч байна.

Дөрөв. Мэргэшсэн жолоочийн шалгалт
 
Гэрэл зургийг mpa.mn

Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, лавлагаа өгч байна. Шалгалт өгөх хүсэлтэй иргэд Төв талбайд очин анкет бөглөн, шалгалтад хамрагдах юм.

Мөн жолооч нарт зориулсан аюулгүйн ажилгааны дүрэм, хуулийн заалттай гарын авлагыг тарааж байна.

Тав. Лавлах үйлчилгээ
 
Гэрэл зургийг mpa.mn

Онлайн тасалбар борлуулалтын системийн танилцуулга, мэдээлэл, 1900-1234 лавлах үйлчилгээ ажиллах, Автотээврийн салбартай холбоотой мэдээ мэдээлэл, хот хоорондын зорчигч тээвэрлэлтэд явдаг автобусыг танилцуулах зэрэг автотээвэртэй холбоотой үйлчилгээ, мэдээ мэдээллийг нэг дороос цогцоор нь авах боломжтой юм.

Өдөрлөг 14:00 цаг хүртэл үргэлжлэнэ.

фото:

Гэрэл зургийг Mpa.mn

 

x