Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын танхимын үлдсэн ГУРВАН САЙДЫН нэр тодорлоо

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаанаар тодорхойгүй байсан гурван сайдын нэрийг хэлэлцэж, эцсийн байдлаар нэр дэвшүүлэхээр тогтжээ. 

  1. Монгол Улсын Шадар сайдад Ө.Энхтүвшин,
  2. Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан,
  3. Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд нарыг дэвшүүлэхээр шийдэлд хүрчээ.

Ингэснээр Засгийн газрын шинэ танхимын 15 гишүүний нэр тодорхой боллоо. 


МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр 12 сайдын тодорхой болсон нэрийг зарласан билээ. 

 

Өчигдөр /2017.10.11/ тодорсон сайдуудын нэр:

  1. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар,
  2. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,
  3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат
  4. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа,
  5. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,
  6. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,
  7. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн,
  8. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,
  9. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг,
  10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,
  11. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, 
  12. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ.

Одоо УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны Б танхимд хуралдах гэж байна. Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барьснаар сайдуудыг албан ёсоор томилно.