Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Эрмитаж Монголын өв дурсгалаар үзэсгэлэн гаргана

Зууны мэдээ
2017 оны 10 сарын 12
Зууны мэдээ
Зураг зураг

Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Эрмитажийн музейн дорно дахины хэлтсийн тэргүүлэх зэргийн эрдэм шинжилгээний ажилтан, “Алтан орд”-ны куратор М.Г. Крамаровскийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Эрмитажийн музейд хадгалагдаж буй монголын түүх, соёлын холбогдолтой өв дурсгалуудын үзэсгэлэнг Улаанбаатар болон ОХУ-ын зарим хот, цаашлаад Зүүн Европын улс орнуудад гаргах тухай асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр үзэсгэлэнг 2019 оны хоёрдугаар улиралд зохион байгуулах, бэлтгэлийг эртнээс хангах, үзэсгэлэнгийн үеэр монголын хувийн цуглуулагчдын холбогдох цуглуулгаас дэлгэн үзүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцав

Зураг