Нийслэлийн цагдаагийн газраас “Гэмт хэргийн хяналтын систем”, “Эргүүл”, “Телекамер” дэд хөтөлбөрүүдийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Эдгээр хөтөлбөр нь иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэх, орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилготой юм.
НИТХ-ын шинэ дарга С.Амарсайхан болон Тэргүүлэгч, Төлөөлөгч нарт өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газраас энэ чиглэлээр иргэдийн хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж буй техник, тоног төхөөрөмж, машинт, морьт, нохойт болон урамшилт эргүүл, “Удирдлагын төв”-ийн үйл ажиллагааг танилцууллаа.