Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлээс үзүүлж буй Төрийн үйлчилгээг цахим болгох Ажлын хэсэг байгуулагджээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа.

Байнгын ажиллагаатай уг ажлын хэсгийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга ахлах юм байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:

  1. Нийслэлийн аудитын газар
  2. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  3. Нийслэлийн газрын алба
  4. Хан-Уул дүүрэг
  5. Сонгинохайрхан дүүрэг
  6. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  7. Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар
  8. Захирагчийн ажлын албаны төлөөлөл багтсан байна.
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын зүгээс иргэдийн төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх боломжийг бүрдүүлж “Smart car”, “Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлт”-ийн цахим системийг нэвтрүүлсэн. Мөн газар зүйн мэдээллийн системд суурилсан Нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тоон гарын үсэг нэвтрүүлэх, төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан цахим мэдээлэл солилцох eDES системийг шинээр нэвтрүүлэх зэргээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм

Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахим болгож хэрэгжүүлэх  уг ажлыг бодлогын түвшинд НМТГ хариуцан ажиллах юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.