Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АТГ-ын Олон нийтийн зөвлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 11
iKon.MN

Нийтийн Тээврийн Газар

09:00 цагт Нийтийн тээврийн автобуснуудад буудал зарлагч автомат төхөөрөмж суурилуулсантай холбоотойгоор Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга нар автобуснуудад суурилуулсан төхөөрөмжтэй танилцана. Өглөө 09:00 цагт Нийслэлийн Тээврийн Газраас хөдөлнө.

АТГ-ын байранд

11:00 цагт АТГ-ын Олон нийтийн зөвлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Зайсан дахь “Bella vista” хотхоны “Q Art Gallery”-д

11:00 цагт “Японы гэрэл зурагчид Монголд” фото зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

MN-Мэдээллийн төвд 

11:00 цагт Эрүүл зөв харилцааг эрхэмлэгч “Хүчирхэг Хөвгүүд” ТББ нь жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өсвөр насны хөвгүүдийн утга учиртай оролцоог хангах компанит ажлын нээлт хийх тухай хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт Монгол бөө судлаач болон бөөгийн холбоо, эвлэл, төрийн бус байгууллага, бөөгийн улаач хүмүүсийг мэтгэлцээнд дуудаж “Тэнгэр үзэлтэн”, иргэн Д.Батбаяр мэдээлэл хийнэ.

Нийслэлийн иргэний танхимд

11:00 цагт Барьцаалан Зээлдүүлэх Үйлчилгээ /Ломбард/ эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт "Багшдаа тусалъя" эцэг эхчүүдийн холбооноос багш нарын цалин нэмэх асуудлаар үйлдвэрчний холбоотой хамтран хэвлэлийн хурал хийнэ.

“Отгонтэнгэр” их сургуулийн Хурлын танхимд

13:00 цагт “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны нээлт болно.