Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Тарьц суулгац 2017” үзэсгэлэнд НАМАР тарихад тохиромжтой моднууд худалдаалж байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг угтан “Тарьц, суулгац- 2017” намрын үзэсгэлэн худалдаа өнөөдөр МҮЭСТО-нд нээгдлээ. 

Энэхүү үзэсгэлэн худалдаанд төрөл бүрийн мод, цэцэг, жимс, жимсгэнийн тарьц, суулгац, үр, хөрс, бордооноос гадна тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгджээ. Мэргэшсэн төрийн бус байгууллагууд борлуулалт хийхийн зэрэгцээ үнэ төлбөргүй зөвлөгөө өгч арга зүйн туслалцаа үзүүлж байгаагаараа онцлогтой юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байгаа аж.

БОАЖЯ-ны ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэн "Энэхүү үзэсгэлэн худалдаа анх удаа намар болж байна. Иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс мөн мод тарих хамгийн тохиромжтой үе нь намар байдаг учраас зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэн өнөөдөр маргааш хоёр өдөр болно" гэв.

Модны суулгацын үнэ 600-300 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Хамгийн хямд нь хайлаас 600-800 төгрөг бол хамгийн үнэтэй нь нарс болон гацуур байв. Суулгацууд жижиг том хэмжээнээсээ хамаарч 100-350 мянган төгрөгийн үнэтэй байна.

Түүнээс гадна монос, монгол сакура, голт бор, тэхийн шээг, үхрийн нүд, чацаргана зэрэг үр жимсээ өгдөг, хашаа, эдлэн газартаа олноор нь тарихад тохиромжтой моднуудыг худалдаалж байлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Сэрүүн Дунбарай" ХХК Ц.Чанцалдулам "Модыг намар тариад сайн услаад орхичихвол өвөл хөлдөөд тухайн хөрсөндөө дасаад хавар шууд ургаж эхэлдэг. Тиймээс намар мод тарих нь ашигтай. Хавар хүмүүс мод тарьж их хугацаа алддаг. 

Гэхдээ шилмүүст мод буюу мөнх ногоон гацуур, нарс, хуш гурвыг хавар тарих нь илүү ашигтай. Харин навчаа гөвдөг модыг намар тарих хэрэгтэй.

Өнөөдөр би энэхүү үзэсгэлэнд хүмүүсийн хамгийн өргөн дэлгэр тариалдаг улиас, хайлаас, голт бор, үхрийн нүд, өрөл, монос, буйлс, шинэс гэх мэт моддыг авчирсан байна" гэв.

"Намар агаар цэвэршүүлдэг цэцэг тарихад тохиромжтой"
 
Гэрэл зургийг mpa.mn

Үзэсгэлэн худалдаанд тарьц, суулгацаас гадна тасалгааны цэцэг, цэцгийн үр, тариалах багаж хэрэгслүүдийг дэлгэн тавьсан байлаа. Тасалгааны цэцэгнүүдийн үнийн хувьд 1,000-20,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байв.

Намар тарихад хамгийн тохиромжтой цэцгийн талаар Монголын байгаль эх ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Отгонсүрэнгээс тодруулахад "Утаа униарын үе учраас агаар цэвэршүүлдэг цэцгүүд тарихад тохиромжтой. Жишээлбэл, үүлэн цэцэг, мөнх ногоон гацуур, ногоодой, мөнхрөө, нөмөргөн зэрэг цэцэгнүүд байдаг. Эдгээр нь агаар цэвэршүүлж, 24 цагийн турш хүчил төрөгч ялгаруулдаг, гэрэл шаардахгүй, арчилгаа багатай цэцэгнүүд юм" гэв.

Д.Дамдинжав: Мод бут тарьж иргэдийнхээ эрүүл мэнд сайн сайхны төлөө зориулж байна

Өдгөө 90 гарч яваа нэгэн буурай дээр очив. Түүнийг Д.Дамдинжав гэдэг. Тэрбээр мод бут тариад 40 жил болж байгаа аж. Өнөөдөр тэрээр үзэсгэлэнд өөрийн тарьсан жимсний модоор хийсэн бүтээгдэхүүнийг танилцуулж байлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Иргэн Д.Дамдинжав "Би мод бут, жимсний мод тарьж иргэдийнхээ эрүүл мэнд сайн сайхны төлөө зориулж байгаа юм. Манайх гурван айлын хашаатай, хашаандаа 14 төрлийн жимсний мод тарьдаг. 3,000 орчим навчит шилмүүст мод бий. 

Өнөөдөр би үзэсгэлэн дээр өөрийн хийсэн хэд хэдэн бүтээгдэхүүнээ авчирсан. Тухайлбал, тэхийн шээг, булцуут цэцэг, хөмүүл, артишок, чацарганы модноос гаргаж авсан бүтээгдэхүүнүүд байгаа. Бүгд бие, эрүүл мэндэд маш ашиг тустай. Цайны ханд эсвэл хоолондоо хийж идэж болно" хэмээн ярилаа. Түүний бүтээгдэхүүнүүд нэг жижиг уут нь 1,000 төгрөгөөр зарагдаж байлаа.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг