Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Адам Силвер: Бүс харгалзахгүй шилдэг 16 багийг Плэйоффт оролцуулах талаар судалж эхэлсэн

SPS телевиз
2017 оны 10 сарын 10
SPS
Зураг зураг

Баруун болон зүүн бүсийн багуудын хүч тэнцвэргүй байдлаас болж NBA -ийн плэйофф сонирхолгүй болж байгаа талаар сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдах болсон. Тэгвэл энэ нөхцөл байдал тун удахгүй арилж магадгүй болоод байна.

Бүс тус бүрээс шилдэг 8 баг плэйоффт шалгардаг форматаар улирлын тоглолтуудын 50%-д хожил авч чадаагүй баг заримдаа плэй оффт шалгардаг бол 45-аас олон хожилтой баг ч плэйоффоос мултрах нь цөөнгүй тохиолддог. Жишээлбэл 2014-2015 оны улиралд баруун бүсийн Оклахома Сити Тандер 45 хожил авсан ч плэйоффыг өнжсөн бол зүүн бүсийн Брүүклин Нэтс баг 38 хожилтойгоор плэйоффт шалгарч байсан билээ.

Тэгвэл бүс хамаарахгүй NBA-ийн шилдэг 16 баг плэйоффт шалгардаг форматыг нэвтрүүлэх талаар аль хэдийн судлаад эхэлсэн талаар комиссар Адам Силвер мэдээлэл хийжээ.

Адам Силвер “Плэйоффын бүтцийг өөрчлөх нь бидний судалж буй ажлуудын нэг. Хэрвээ плэйоффын бүтцийг өөрчилвөл улирлын тоглолтуудын хуваарьт давхар өөрчлөлт орох шаардлага гарна. Одоогийн бүтцээр багууд өөрсдийн бүсийн багтай илүү олон тоглолт хийдэг. Тиймээс шилдэг 16 багийг плэйоффт шалгаруулахын тулд хоёр бүсийн багуудтай ижил тэнцүү тоглолт хийх хэрэгтэй. Бид бас тоглолт хоорондын амралтыг уртасгаж, аялан тоглолтын зайг аль болох багасгах тал дээр ажиллаж байна” гэж хэлжээ.

Зураг