Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Чингисийн хүүхдүүд" уран сайхны киноны талаар мэдээлэл хийнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 10
iKon.MN

Төрийн ордонд А танхимд

10:00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэвлэлийн хурал хийнэ.

Театрын музейд

11:00 цагт "Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино 90 дэх удаагийн Академийн дээд шагнал болох Оскарын гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор өрсөлдөх эрх авсан талаар тус киноны уран бүтээлчид  хэвлэлийн хурал хийнэ.

МҮЭСТО-нд

11:00 цагт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг угтан “Тарьц, суулгац- 2017” намрын үзэсгэлэн худалдаа болно.

Нийслэлийн Хэвлэл Мэдээллийн Төвд

11:00 цагт "Нээлттэй нийслэл" мэдээллийн цагт Баянзүрх дүүргийн удирдлагууд оролцож, мэдээлэл өгнө.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх шашны сургуулийн их танхимд

11:00 цагт Хэвлэлийн бага хурал болно. 

Эрүүл мэндийн салбарынхан 

11:00 цагт ОУВС-нд хандаж шаардлага хүргэнэ.

АШУҮИС-д

17:00 цагт Харвардын Анагаах Ухааны Сургуулиас Эрүүл мэндийн байгууллагын багш, судлаач, эмч нарын чадавхийг бэхжүүлэх T2T сургалтын нээлтийн ажиллагаа болно.