Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын 700 сая иргэнийг нүүлгэсэн "Алтан долоо хоног" өндөрлөлөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Манай урд хөршийн үүсгэн байгуулагдсаны ой жил бүрийн аравдугаар сарын 1-нд тохиодог. Энэ баяраар долоо хоног үргэлжилсэн бүх нийтийн амралт болдог бөгөөд үүнийг “Алтан долоо хоног” гэж нэрлэдэг байна.

Энэ жилийн Алтан долоо хоног өндөрлөж, өнөөдрөөс ажлын өдрүүд эхэлж байгаа юм.

Амралтын өдрүүдээр Хятад даяар дотоодын аялал жуулчлалын асар том урсгал үүсдэг ба өнгөрсөн долоо хоногт нийтдээ 700 сая хүн зорчсон нь өмнөх жилээс 10 хувь өссөн үзүүлэлт болохыг Хятадын Үндэсний Аялал Жуулчлалын Газар мэдээлжээ.

Мөн аялал жуулчлалын салбарт 590 тэрбум юаний ($89 тэрбум) орлого орсон тухай мэдээлсэн байна. Нэг жишээ дурдахад Хятадын өмнөд хэсгийн 2 км өргөнтэй жижигхэн арал Гулангюд өнгөрсөн долоо хоногт 340,000 хүн зочилжээ.

Хятадын хэвлэлүүдэд гарсан “Алтан долоо хоног”-ийн гэрэл зургуудаас хүргэж байна.