Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Зуны дугуйгаа солихыг зөвлөлөө

ikon.mn
2017 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Намрын налгар өдрүүд дуусч жавар тачигнасан өвлийн улирал айлчлан ирлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон нойтон цасны улмаас зарим даваа, гүвээ, зам хаагдаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсноос гадна ихэнх жолооч нарын өвлийн бэлтгэлийг шалгажээ.

Замын цагдаагийн албанаас өвөл боллоо, зам хальтиргаатай байна зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солиорой гэж анхааруулсан боловч жолоосийн хэнэггүй зангаас болж зам тээврийн осол, хэрэг гарсаар байна.

2017 оны 10 дугаар сарын 7,8-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 752 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 552 дуудлага бүртгэгдэж, осол, хэргийн улмаас 27 хүн гэмтэж бэртсэн байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 142 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.

Энэ амралтын өдрүүдэд хурим, найр ихээр болсонтой холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл зөрчил ихээр бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 14 осол, мөргөлдөх хэлбэрээр 25 осол бүртгэгдсэн ба тухайн өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан 3 тохиолдолд бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна.

Орон нутагт Архангай, Сүхбаатар аймгуудад ноцтой зам тээврийн осол гарч 1 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтжээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг “Хашаа худаг” гэх газар асфальтан замд амины T.Pruis маркийн автомашины жолооч О нь зорчих хэсгээс гарч шон мөргөсний улмаас зорчигч 44 настай Б-н амь нас хохирсон хэргийг Сүхбаатар аймгийн ЦГ-т шалгаж байгаа юм байна.

 

Эх сурвалж: ЗЦА