Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Чингисийн хүүхдүүд" кино 90 дэх удаагийн Оскарт өрсөлдөх эрхээ авчээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

"Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино 90 дэх удаагийн Академийн дээд шагнал болох Оскарын гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор өрсөлдөх эрх авсан байна. 

Энэ талаар тус киноны уран бүтээлчид маргааш буюу 2017 оны аравдугаар сарын 10-нд Театрын музейд хэвлэлийн бага хурал хийх аж. "Чингисийн хүүхдүүд" уран сайхны киног Д.Золбаяр найруулжээ. 

2018 онд энэ төрөлд 92 орны уран бүтээлчид киногоо өрсөлдүүлж байгаа юм байна. 90 дэх удаагийн Оскарын наадам 2018 оны гуравдугаар сарын 4-нд болно. 

ТРЭЙЛЕР:

Товч тайлбар: Эрийн гурван наадам бол Монголчуудын зуун дамжсан уламжлалт наадам билээ. Сумын наадмаар сумандаа хамгийн сайн уяач гэгдэх Болд хурдан морио унуулахаар Дамбийгийн гурван хүүгийн ууган нь болох Доржийг ааваас нь гуйна. Харин дунд хүү Бямбаа нь энэ наадамд заавал хурдан морь унаж уралдахыг хүснэ.

Киноны жанр: Уянгын драма

Үргэлжлэх хугацаа: 100 минут

Насны ангилал: Бүх насныханд

Найруулагч: Д.Золбаяр

Гол дүрд: Д.Доржсамбуу, Д.Дорж, Д.Шаравдорж, Б.Батмэнд, Ц.Батнайрамдал, Р.Анхням, Brittany Belt

Кино театруудаар: 2017-10-11-ээс