Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө зөвтэй нь нийлж, буруутай нь тэмцэнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

С.Амарсайхан гишүүдийн олонхын санал авснаар НИТХ-ын даргаар сонгогдлоо. Энэ үеэр тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм. 

Аюулгүй хотыг бий болгохын төлөө ажиллах ёстой

 

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Та бид олон сарын турш зогсонги НИТХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргаж цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг нээлээ. Нийслэлийн урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, хяналт тавих үүргийг 45 төлөөгчид нийслэлийн иргэд олгосон. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд НИТХ, гүйцэтгэх байгууллагуудын ажлын бүтээмж сул байлаа. 

Төлөвлөсөн төсөл хөтөлбөр удаашралтай байж, нийслэлчүүдийн хүлээсэн хэмжээнд хэрэгжээгүй тул асуудлыг хөндөж засах зайлшгүй шаардлагатай байсан.

Иймээс НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нам нэрээр чихээ бөглөж, аливаад олонх гэж хүч түрсэнгүй. Бид цаг ямагт нийслэлийн төр захиргааны байгууллагын чадамжийг дээшлүүлж байх үүрэгтэй.  

Цаашдаа олонх цөөнх гэж ялгалгүйгээр нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө зөвтэй нь нийлж буруутай нь тэмцэнэ. 

Нийтийн эрх ашгийг урдаа барьж ажиллана. Тухайн албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, чиг үүргийн давхцалыг арилгах, ашиг үүргийнх нь хуваарийг ойлгомжтой болгох нь зүйтэйг гэж үзэж байгаа. Бид дээрээ төртэй, дэргэдээ хуультай улс. 

Аль болох шударга байдлыг баримтална. Төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын хариуцлага ёс зүйг сайжруулж, сахилга бат, дэг журмыг баримтлан, хүнд суртлыг цэгцлэхийн төлөө ажиллана. Зөвхөн нийслэл гэдэг хүрээнд асуудлыг харах биш бүс нутаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ажиллаж амьдрахад аюулгүй хотыг бий болгохын төлөө НИТХ-ын төлөөлөгчид ажиллах ёстой.

НИТХ-ын даргын сонгууль шударга болсон. НИТХ-ын АН-ынхантай тохиролцоо хийсэн зүйл байхгүй. 45 төлөөлөгчийн олонх нь надад саналаа өглөө. Тиймээс л би дарга болж байна" гэлээ.