Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Huawei” гэж хэн бэ?

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

“Huawei” гэдэг нь дэлхийн олон хэлэнд “ялалт” гэх утгийг илэрхийлэх болжээ. Энэ нь “Huawei” компанийн гайхамшигтай бүтээгдэхүүнүүд дэлхийн олон, олон хэрэглэгчдийн шилдэг сонголт болсоны нууц биз ээ. 1987 онд дөрвөн мянган доллараар телефон утас болон цахим төхөөрөмжийн энгийн эд ангийн худалдаагаар компанийн гараагаа эхлүүлсэн “Huawei” өнөөдрийн байдлаар ухаалаг утасны борлуулалтаараа олон улсын зах зээлд тэргүүлж байна.

Дэлхийн зах зээлийн эрх бүхий судалгааны байгууллага IDC 2017 оны эхний улирлын байдлаар гар утасны зах зээлийн жагсаалтыг гаргажээ.  Үүнд HUAWEI, OPPO, VIVO зэрэг гар утасны брэнд зах зээлд тус тус 20, 18.2, 14.1 хувийг эзэлснээр 4-р байранд орж, 9.2 хувийг эзэлж буй iPhone гар утасны хэмжээг давсан тухай мэдээллээ. Энэхүү дүнгээс харахад дэлхийн ухаалаг утасны үйлдвэрлэл, борлуулалтын зах зээлд Huawei компани дээгүүрт жагсаж, тэргүүлж байгаа талаар онцолж, дэлхий нийт ч тэднийг шилдгүүдийн эгнээнд багтаадаг болжээ. Монголчууд мөн адил дэлхийтэй хөл нийлүүлэн шилдэг “Huawei” брэндийг дуу нэгтэйгээр сонголоо.

“Huawei” компани нь “Fortune” сэтгүүлээс гаргадаг “Дэлхийн ТОП 500 компани”-ийн 228 дугаар байранд жагсаж, нийт орлогынхоо 70 орчим хувийг гадаад зах зээлээс бүрдүүлж чаддагаараа түүхэнд бичигджээ. 2016 онд “HUAWEI”  бизнес энтерпрайз 40.7 тэрбум юань (5.9 тэрбум ам.долларын) ашиг орлого олж, жил бүр 47%-ар нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Дэлхийн 140 гаруй оронд “HUAWEI”-ийн  бүтээгдэхүүнийг худалдаалж , нийт хүн амын гуравны нэг нь дангаар хэрэглэдэг гэсэн тооцоо бий. “Huawei” бүтээгдэхүүндээ технологийн шинэчлэлийг, боломжийн өртөгтэй хослуулж, инновацийн шилдэг бүтээлийг дэлхийн зах зээлд өргөн барьдаг. Дэлхийн алдарт фото камерын дуран үйлдвэрлэгч Leica-тай хоршиж, мэргэжлийн зургийн гайхамшгийг хэрэглэгчдэдээ мэдрүүлж байна. Хамгийн хурдан 4,5G технологийг шинээр нэвтрүүлж, олон үйлдлийг саадгүй гүйцэтгэх Kirin процессорыг бүтээгдэхүүндээ шингээсэн нь бусадтай харьцуулшгүй онцлог юм.

“Huawei” 2001 онд Олон улсын мэдээлэл харилцаа, холбооны гишүүн болж,Vodafone, Orange, T-Mobile, Bell Canada, Everything Everywhere, Арсенал хөл бөмбөгийн клуб, Гана улсын хөл бөмбөгийн ассоциацтай хамтарч ажиллаж байсан түүхтэй. Мөн тэд боловсролын салбарын дэмжигч бөгөөд Канадын Карлетон Их Сургуульд 1,4 сая долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. Учир нь тэд компьютер технологийн салбарт өөрсдийн судалгааны хүрээлэн, лабораторитой болохыг зорин ажиллаж байна. Нэгэн сонирхолтой баримтыг дурдахад “Huawei”-ийн сургалт судалгаа, хөгжлийн багт нийт 75,000 гаруй ажилтантай бөгөөд дэлхийн таашаалд нийцсэн төгс, бүтээгдэхүүн үйлчилгээний судалгааг эл баг нийлүүлдэг аж.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.