Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Халаасанд байсан Самсунг гар утас дэлбэрсэн нь

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Самсунгийн гар утастай холбоотой бас нэг “галын хэрэг“ саяхан гарсан байна. 2013 онд үйлдвэрлэгдсэн Samsung Grand Duo загварын гар утас хэрэглэдэг нэгэн Индонез хүнд энэ явдал тохиолдсоныг зочид буудлын камерны бичлэг харуулжээ.

Channel News Asia суваг өнгөрсөн Пүрэв гарагт энэ тухай анх мэдээлсэн юм. Дүрсэнд харагдаж байгаагаар энгэрийн халаасанд нь байсан гар утас гэнэт хурц гэрэл гарган дэлбэрсэн байна.

Утасны эзэн Юлиантогийн бие галын улмаас бага зэрэг түлэгдсэн болохыг орон нутгийн цагдаа мэдээлжээ.

Самсунг компани энэ явдалтай холбогдуулан тайлбар гаргасан байна. Тайлбарт “Хэргийг шалгасны дүнд бид энэхүү гар утсанд Самсунгийн өөрийн, эсвэл Самсунгийн зөвшөөрсөн үйлдвэрлэгчийн баттерейг ашиглаагүй байсныг илрүүллээ” гээд Самсунгийн гар утсанд зөвхөн зориулалтын баттерейг ашиглах ёстойг зөвлөсөн байна.

 

Эх сурвалж: CNET