Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Николас Батум тохойндоо бэртэл авч талбайд гарах боломжгүй боллоо

SPS телевиз
2017 оны 10 сарын 6
SPS
Зураг зураг

Шарлот Хорнетс, Дэтройт Пистонс багуудын улирлын өмнөх ээлжит нэгэн тоглолтын үеэр Николас Батум тохойндоо бэртэл авч, тоглолтыг орхин гаржээ. Тоглолтын дараа рентген зураг авахуулсан бөгөөд зүүн тохойны шөрмөс нь сэмэрсэн гэсэн хариу гарчээ. Улмаар Николас Батум 8 -12 долоо хоног талбай дээр гарах боломжгүй болсон тухай эх сурвалжууд мэдээллээ.

Батум энэ ондоо багтаж сагсан бөмбөгийн талбай дээрээ эргэн гарах товтой байгаа ч Хорнетс багийн хувьд улирлын эхлэл тийм ч таатай байхгүй бололтой.

Николас Батум өнгөрсөн улиралд 15.1 оноо, 6.2 самбараас бөмбөг авалт, 5.9 оновчтой дамжуулалт дунджилж, багийн довтолгоо болон хамгаалалтан дээр тун үр ашигтай тоглолтыг үзүүлсэн юм.

Зураг