Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх өдрийг тохиолдуулан Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр Төв талбайд чимээгүй суулт хийлээ.
Тэд суулт хийсний дараа Монгол Улсын шинэ Ерөнхий сайдад цалингаа нэмүүлэх шаардлагыг дахин хүргүүлэх аж.
Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол аравдугаар сарын 20-ноос багш нар хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа билээ.
Гэрэл зургийг mpa.mn