Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Шилдэг БАГШ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх өдөр өнөөдөр тохиож байна. Багш нарын өдрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ УДЭТ-т боллоо.

Энэ үеэр шилдэг багш, сургууль, цэцэрлэгийг шалгаруулсан юм.

Ингээд шилдгүүдийг танилцуулж байна.

Шилдэг багш: /ЕБС, цэцэрлэг/

  1. Булган аймаг Булган сумын 2-р цэцэрлэгийн багш Ч.Оюундэлгэр
  2. Дорнод аймаг Хан-Уул цогцолбор сургуулийн бага ангийн багш Ч.Сувдаа
  3. Өмнөговь аймаг 1-р сургуулийн Монгол, уран зохиолын багш Н.Энхтүвшин

Шилдэг багш: /Их, дээд сургууль/

  • Соёл, урлагийн их сургуулийн тэргүүлэх профессор, багш Н.Ганхуяг
  • Хууль сахиулахын их сургуулийн багш, доктор Н.Мөнхзул
  • Ховд их сургуулийн багш доктор, профессор М.Ганболд нар шалгарлаа.

Шилдэг сургууль:

/Төрийн өмчит/

  • Сүхбаатар дүүргийн физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль

/Төрийн бус өмчит/

  • Сонгинохайрхан дүүргийн гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “ТОЛЬТ” бүрэн дунд сургууль 

Шилдэг цэцэрлэг:

/Төрийн өмчит/

  • н.Булган эрхлэгчтэй 96 дугаар цэцэрлэг
 
Гэрэл зургийг mpa.mn

/Төрийн бус өмчит/

  • Ж.Наран эрхлэгчтэй Чингэлтэй дүүргийн “Басархан” цэцэрлэг шилдгээр шалгарлаа.

Мөн “Боловсролд ээлтэй Засаг дарга” номинацийн эзнээр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланг тодруулж өргөмжлөл гардуулсан юм.

Багш нарын өдрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд БСШУ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон Монгол Улсын их, дээд сургууль, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш ажилчид, удирдлагууд оролцлоо.

Фото

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг