Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Судлаачдын түүхийн сан хөмрөгийг арвижууллаа

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад суугаа Тайваний төлөөлөгчийн газраас Хятад хэл дээрх түүхийн номууд болох “Хятадын ойрхи үеийн түүх” 1 боть ном болон “Манж Чин гүрний үеийн түүх” 16 цуврал ботийг өнөөдөр Олон улсын харилцааны хүрээлэнд хандивлалаа. 

Тайваниас хандивлаж буй энэ удаагийн 17 цуврал номноос “Манж Чин гүрний үеийн түүх” 16 цувралд Тайванийн Үндэсний түүхийн музей болон Үндэсний Хааны ордон музейн судлаачид хамтран ажилласан байна. 

Тус номын онцлог нь эх номонд нэмэлтээр цэг таслал оруулж уншигчдад уншихад хялбаршуулсан мөн анхны хувилбар дээр шаардлагатай хэсэгт нэмэлт тайлбар оруулан үндсэн хувилбарыг хэвээр хадгалан үлдээсэнд оршиж байгаа аж. 

Тайванийн төв судалгааны хүрээлэнгийн академич Жан Юн Фа-ны "Хятадын орхи үеийн түүх" ном нь Дундад иргэн улсын түүхийн хөтөч болох бөгөөд залуу судлаачдад Дундад иргэн улсын түүх судлалын нугачаа, хоёр эргийн харилцааны мэдээллийг хүргэхэд нэн ач холбогдолтой юм.
Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг