Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ажил хаялт зарлахыг сануулсан ЭМЧ нарын ЖАГСААЛ

А.Намуун, iKon.mn
2017 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн билээ.

Тодруулбал, эмч нарын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах төсвийг 2018 оны төсөвт тусгаж шийдвэрлэх тухай шаардлагыг УИХ, Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд эрүүл мэндийн салбарын 20 мянга гаруй ажилтны гарын үсгийн хамт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

Харин өнөөдөр тэд Ялалтын талбайд жагсаал хийлээ. Энэ нь тэдний төлөвлөгөөт тэмцлийн нэг хэлбэр бөгөөд шаардлагын хариуг өгөөгүй тул ийнхүү жагсаал хийжээ.

Жагсаалд 21 аймгийн 70 гаруй анхан шатны үйлдвэрчний хороодын эмч, эмнэлгийн ажилчид ирсэн байна. Тэд төрийн эрх баригчдад энэ сарын 11-ний дотор хариу өгөх шаардлагыг тавьж “хэрвээ заасан хугацаанд хариу өгөхгүй бол ажил хаялт зарлана” гэв.

Эмч нар өмнө нь аймаг аймагтаа жагсаал зохион байгуулж байсан бол өнөөдөр бүх аймгаас төлөөлөл ирж, төрийн эрх баригчдад дуу хоолойгоо нэгтгэн хүргэж буй нь энэ юм. Жагсагчид үйл ажиллагааны төгсгөлд Төрийн ордныг тойрлоо.

 

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг