Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны төсвийн төслийг БУЦААН ТАТЛАА

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаас УИХ-д өргөн бариад байсан Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төслийг буцаан татах шийдвэр гаргалаа.

Шинээр томилогдох Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцах, шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах боломж олгох үүднээс дээрх шийдвэрийг гаргажээ. 

Засгийн газар дараа оны улсын төсвийн төслийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барих хуультай юм.

Ж.Эрдэнэбатын танхим хуулийн хугацаанд нь Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.