Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагаагаар дамжуулан барилгын материал үйлдвэрлэгчид Улаанбаатар хотын хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлөх, байгаль орчинд ээлгүй үйлдвэрлэлээс татгалзаж, олборлох салбарын хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.